2019.01.12

О.Баасанхүү: Энэ бүлэглэн үйлдсэн хэрэг биш

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

О.Баасанхүү гишүүн асуулт асуулаа

Гэмт хэрэг чинь бүлэглэн үйлдээгүй, тус тусдаа хувийн сонирхлоор үйлдсэн байна. Тиймээс яагаад огцруулах шаардлагагүй гэж Байнгын хороо үзэв. "Шударга ёсны хонгил" энэ тэр гэсэн сэтгэл хөдлөл орсон хариулт авмааргүй байна. Түрүүнээс хойш Прокурор маш олон гэмт хэрэг байна гэж хэлээд байна...гэхдээ хуулийн байгууллага ажиллаж байна уу? энэ олон нийтийн яриад байгаа хэргүүдийг шалгаж байгаа юу?