2019.01.11

О.Баасанхүү: Хэнд ч ялгавартай хандах ёсгүй

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Асуудлыг урд шөнө хэлэлцэж эхэлсэн бөгөөд эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн асуудлыг хэлэлцсэн юм.

О.Баасанхүү: Бид ЖДҮ-ийн зээлийн тухай яриалгүй. УИХ-ын гишүүд зээл авсан уу гэдэг талаар яриагүй. Бид гэмт хэргийн тухай ярьж байна. Гэмт буруутайг нь шүүх тогтооно. Хуулийн байгууллагын оруулж байгаа асуудал нь саад болж байна гэсэн үүднээс оруулсан. Гэтэл Байдлын дэд хороод мөрдөн байцаалтлын үйл ажиллагааны дотор нь ороод судалсан юм шиг саад болохгүй гэж дүгнэжээ. Б.Ундармаагийн хувьд гэхэд компаний өөрчлөлт нь 2018 оны 10 сарын 15-нд гэсэн улсын бүртгэлийн мэдээлэл гарч байна. Хэрвээ гишүүнээс нь түдгэлзүүлбэл тодорхой хэмжээний хязгаарлалт тавина. Гадагшаа явах, хэрэг холбогдогчтой уулзахгүй байх зэрэг эрхийг л хязгаарлана. Жирийн иргэн шалгагдах, УИХ-ын гишүүн шалгагдах хоёр өөр.

Шударга бусын хонгил байдаг гэдгийг мэдэж байгаа. Эрдэнэтийн хэдэн сая доллар тогтоогдсон нь үнэн бол нарийн шалгаад, мэдээлэл өгөөд явж байх ёстой. Хэнд ч ялгавартай хандах ёсгүй.