2019.01.11

М.Билэгт: Ерөнхий прокуророо та УИХ-ын дарга М.Энхболдоос үүрэг авсан уу?

 УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Түтгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт

"ЖДҮС-аас УИХ-ын гишүүд зээл авсан асуудал сүүлийн хэдэн сар нийгэмд бухимдал бий болгосон. Зөвхөн 2017.2018 онд гарч ирсэн зүйл биш л дээ. Энэ бол 10-аад жил явж байгаа асуудал. Харин 3 сарын өмнөөс нь илэрч нилээд том асуудал боллоо. Тэгээр цаашид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнээ гэж тангараг өргөсөн, төрийн эрх мэдэлтэй бүх шатны албан тушаалтнууд үүргээ хэрэгжүүлэх эхлэл болж байгаа болов уу гэж бодож байна. Энэ ЖДҮС бол зүгээр нэг арилжааны зээлтэй адил зээл биш. Энэ бол төрөөс иргэдээ ажилтай, орлоготой болгоход нь, баялаг бүтээхэд нь үзүүлж буй дэмжлэг. Тийм л учраас энэ зээл ийн асуудал үүсгээд байгаа юм.

Прокуророос асуумаар байна. Өчигдөрхөн УИХ-ын дэгийн тухай хуулийг бид хэлэлцлээ. Ингээд сүүлийн хэдэн сар яагаад УИХ-ын даргыг огцруулах ёстой юм? гэхээр АТГ, Ерөнхий прокурор нарыг атгасан байнаа гэж үзээд байна. Энэ ямар учиртай юм бэ?Яагаад УИх-ын даргыг огцруулах асуудалтай зэрэгцэж энэ асуудлыг оруулж ирж байгаа юм бэ?