С.Эрдэнэ: Аль ч талаасаа энэ хоёр нам ихэр юм уу гэж андуурахаар болчихлоо
2010.11.10

С.Эрдэнэ: Аль ч талаасаа энэ хоёр нам ихэр юм уу гэж андуурахаар болчихлоо

Улстөрийн     намуудын     шинэчлэлттэй холбогдуулан УИХ-ын  гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Шилжилтийн   үе   дууслаа   гэж   хаасайгүй ярих хэрнээ улстөрийн хоёр томхүчин шинэчлэл яриад байх нь хэрзохимжтой юм бол. Ер нь бүхсалбарт шинэчлэлт,шилжилтийн үе эхэлжбайгаа юм болов уу?

-Би улстөрийн шилжилтийг дуусаагүй, яагаа ч  үгүй  гэж   харж байна. Улстөрийн намууд  нь төлөвшиж       чадаагүй                байж улстөрийн     шилжилт  дууслаа  гэж  яриад байгаад гайхаж сууна. Өнөөдөр парламентад хамгийн олон суудалтай нам нь нэр, үзэл баримтлалаа солилоо. Тэгэхээр үзэл баримтлал нь тогтож хэвшээгүй байна гэсэн үг биз дээ. Жинхэнэ шилжилт одоо л эхэлж байна. Эдийн засгийн хувьд ч гэсэн. Гэтэл эхнээсээ мордохын хазгай гэдэг шиг буруу алхам хийж, ашиггүй гэрээ хийсэн. Бид энэ шилжилтийн үеийг амжилттай эхлүүлэх ёстои. Амжилттай шилжилт хийж чадсанаар нийгэм эдийн зас-гийн байдал сайн түвшинд хүрнэ.

-Сая МАХН их хурлаа хийж, МАН боллоо. Энэ шинэчлэлийн талаар та юу гэж бодож байна вэ?

-МАХН их хурлаа хийж, МАН боллоо. Энэ  нам хэрхэн  шинэчлэгдэж    ард түмний    хүсэл    сонирхолд нийцсэн   улстөрийн   хүчин болж төлөвших вэ гэдэг нь дөнгөж     хурал     тарангуут харагдахгүй.   Харин   хэсэг хугацааны дараа харагдана. Хурлын өдрүүдийг нь харж байхад    шинэчлэгдсэн    уур амьсгал мэдэгдсэнгүй. Нөгөө л   хуучнаа   сэргээх   гэсэн, ард   түмнийг   тархийг   гоё сайхан  гэдгээр  угаасан  үг яриа сонсогдсон хэвээрээ л байна.   Шинэчлэл  гэдэг  нь хий хоосон цээжээ балбаж хашгирахын      нэр      биш. үүний оронд бодитой ажил хийх ёстой. Зөвхөн МАХН төдийгүй   АН-ын   хувьд   ч гэсэн шинэчлэлийн асуудал тулж ирчихээд байна. Манай намын ҮЗХ энэ сарын 19-нд хуралдана. Энэ хурлаар АН шинэчлэгдэж, олон түмнээс тавьж      байгаа      асуулгыг хэрхэн яаж хүлээж авах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Тодорхой   нааштай   үр  дүн гараасай гэж хүлээж байна. Хэрвээ    тодорхой    үр    дүн гарахгүй бол миний хувьд тэмцэнэ. Анхнаасаа л стандарт   бус    Засгийн   газар, хяналтгүй,     хариуцлагагүй төрийн   тогтолцооны   эсрэг тэмцэж    эсэргүүцсэн.    Энэ байр суурин дээрээ байх болно.

-МАХН-ын хурлыг харж байхад ардчиллыг хэлбэр төдий дуурайгаад байгаа юм шиг, эсвэл яг адилхан хоёр нам болох гээд байгаа юм шиг байдал хэн бүхэнд ажиглагдсан?

-Би ч гэсэн хараад гайхсан. Намын тугны өнгө, үндсэн бэлгэдэл болгон сонгон авсан өнгө будгийн хослолыг нь харахаар АН-ын хурал юм уу гэж андуурахаар байна. Нөгөө талаасаа Монгол Ардын нам, Монголын Ардчилсан нам гэдгийг товчлохоор хоёулаа адилхан МАН болж байгаа биз дээ. Аль ч талаас аваад үзсэн энэ хоёр нам ихэр юм уу гэж андуурахаар болчих. Гадна талаас харагдах хэлбэрээр адилхан болчихлоо. Үзэл баримтлалгүй нам толгойгүй хүнтэй адилхан гэж боддог. МАХН-ын тухайд үзэл баримтлалын эрэлд 20 жил явж байна. Урьд нь 70 жил коммунист үзэл баримтлалтай байж байгаад сүүлийн 20 жил ямар үзэл баримтлалтай болох вэ гэдгээ хайгаад хөлд орж байгаа хүүхэд шиг л тэнцэж ядан алхаж байгаа нам шүү  дээ.   Коммунист  үзэл үзэл     баримтлалаар     явж байгаагаа ч ойлгохгүй  нэг хэсэг   манаргасан.   Тэгснээ социалист чиг баримжаатай болно гэж нэг хэсэг үзсэн. Дараа нь Б.Даш-Ёндон гуайн үед   шашны   Нагаржунайн үзлээр    нэг    хэсэг    явсан. Н.Энхбаярын үед ардчилсан социалист чиг баримжаагаа эргүүлэн   авч   байсан   бол өнөөдөр     Үндэсний     Ардчилсан үзэл баримтлал гээд төөрч будилаад л тааралдсан болгоныг шүүрэн авч толгой дээрээ тавьж үзээд л байна. Нэг     үгээр     хэлбэл     үзэл баримтлал  нь төлөвшөөгүй улстөрийн       хүчин       бол боловсрол мэдлэг эзэмшиж чадаагүй   ерөнхий   боловсролын     сургууль     төгссөн хүүхэдтэй   адил   гэсэн   үг. Гэхдээ АН-ын хувьд ч гэсэн ялгараад илүү гараад байх юм     харагдахгүй     байна. Ямар үзэл баримтлалтайгаа ойлгодоггүй,   либерал   консерватив  гэдэг үзлийг мэддэггүй намын даргатай л явж байна. Би  тэр  үзэл баримтлалаас     чинь     хол явдаг  гэж   хэлээ  биз  дээ. Английн консерватив намын их  хуралд  сууж  ирчихээд намынхаа их хурлыг яг тэр загвараар хуралдуулна гэж яриад  онигоо  болж  байна. Аливааг харангуутаа дуурайдаг, хуулбарладаг зан байдал бол улстөрчийн хувьд төлөвшиж чадваржаагүйн шинж.

-Та Нийслэлийн намын даргын ажлаа нэг их хэл амгүйөгчихсөн.Харин дүүргийн намыг минь битгий аваач гэж Н.Алтанхуяг даргаас гуйсан гэл үү?

-Намайг Н.Алтанхуяг дээр ороод «Нийслэлийн намыг минь авчихлаа, дүүргийг минь үлдээгээч» гэж гуйсан гэсэн яриа байна билээ. Надад тэгж явах ямар ч шаардлага байхгүй. Нийслэлийн намын даргаар ажиллаж байхдаа дүүргийн намын даргын ажлаа өгөх хүсэлтийг хоёр гурван удаа гаргаж байсан. Манай дүүргийн намын хороо хүлээж аваагүй. «Та энэ намыг ялалтад хүргэхээс наана ажлаа битгий өг» гэсэн. Нэгэнт намын хороо хүлээж авахгүй байхад би хаяад явах юм уу. Намын хорооны шийдвэрийг хүндэтгэсэн. Нийслэлийн нам дотооддоо зөрчилгүй байх ёстой гэдэг үүднээс      намын      даргын тамгыг хэл ам, хэрүүл шуугиангүй Ш.Түвдэндоржид шилжүүлэн өгсөн.
Түүнээс хэрүүл зарга хийгээд, Хяналтын ерөнхий хороогоор заргалдсан бол надад Нийслэлийн АН-ын даргын ажлыг өгөх ямар ч эрх зүйн үндэс байгаагүй. Улстөрчийнхөө хувьд хариуцлага хүлээж, тийм алхам хийсэн.

-АН-ын ээлжит бус их хурлыг хуралдуулах тухай асуудлыг танай намын залуучууд өрнүүлээд байна. Та залуучуудаа дэмжиж байна уу?

-АН-ын ҮЗХ-ны гишүүд болон жирийн гишүүдээс хамтарч ээлжит бус их хурлыг хуралдуулах хөдөлгөөн байгуулаад албан ёcooр хурлаа хийж мэдэгдэл гаргасан юм билээ. Хөдөлгөөний зарим нэг хүмүүстэй  уулзаж, санал бодлыг нь сонссон. Тэд АН-ын дотоод ардчилсан шинэчлэл, зохион байгуулалтын             асуудлыг дэвшүүлэн ярьж байгаа км билээ. Улстөрийн хүчин л юм бол бид өөрчлөгдөж шинэчлэгдэх цаг нь болсон. Нийгэмд бухимдал үүсэхээс аргагүй. Манай намын олон мянган   гишүүд АН   амьд уу, хаана байна вэ   гэж  бухимдацгааж   байна.   Энэ намын  нэр  хүнд  цаашдын хувь заяаны асуудал нэг л хүнтэй холбоотой биш юм.   Хэн нэгэн хүн намын дарга    байх эсэхээс  шалтгаалж энэ     намын     хувь     заяа шийдэгдэх    ёсгүй. Намын дарга   хэрвээ   ухаантай л юм   бол   улстөрчийн   байр сууринаас хандан, асуудлыг эрүүл саруулаар хүлээн авч шийдвэрлэх  ёстой. Ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлагатай. Энэ хурлаар шийдвэрлэвэл   зохих    маш олон асуудал хуримтлагдаад байна. Тулгамдсан   асуудлуудыг зөвхөн ҮЗХ-ны хурлаар биш,  нийт намын гишүүдийн   оролцоотойгоор шийдэх ёстой.

-Ардчилсан хүчний холбоо АН-ыг хоёр хувааж, З.Энхболдыг намын дарга болгох гэж улайрч байна гэх асуудал нийтэд ил болчихлоо?

-Манай Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад долоон cap боллоо. Энэ хугацаанд албан ёсоор нэг ч удаа хэвлэлийн бага хурал хийлгээгүй. Мөн нэг ч удаа АН-ыг муулсан мэдэгдэл гаргаагүй. Нэг үгээр хэлбэл Ардчилсан хүчний холбоо улстөрийн ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй.  Ардчилсан хүчний холбооны хийсэн ажил гэвэл дотоод зохион байгуулалтаа сайжруулах, өөрсдийн үзэл баримтлалаа төлөвшүүлэх, сонирхлын бүлгээ байгуулах, бүсийн чуулга уулзалтуудаа зохион байгуулах ажил л хийсэн. Бидний хийж байгаа ажлыг хараад, айж сүрдээд байх юм. Өнөөдрийг хүртэл биднийг янз бүрээр гүтгэсэн. Бид үүнд нэг ч хариу хэлээгүй. Тэмээн жин явж л байна, хотны ноход хуцдагаараа хуцаад л үлдэнэ. Өнөөдөр бид явдгаараа явж, хийх юмаа хийнэ. Биднийг юу гэж доромжлох нь огт хамаагүй. З.Энхболдын тухайд АН-ын дүрмэнд заасан гишүүний эрхийнхээ хүрээнд АН-ын даргын асуудал хөндөгдвөл би дэвшинэ гэдгээ л хэлсэн. Энэ бол тэр хүний улстөрийн эрх. Тэр хүнийг тэгж хэлсний төлөө Ардчилсан хүчний холбоог татаж оролцуулах хэрэг байхгүй. Монголд улстөрийн хариуцлагагүй тогтолцоо үргэлжлээд, эдийн засгийн хариуцлагагүй үйл ажиллагаа давамгайлаад байвал Ардчилсан хүчний холбоо оролцохоос өөр арга-гүй нөхцөл байдал үүснэ. Харин бид өөрсдийнхөө чиг баримжааг барьж, аль нэг улстөр, эдийн засаг руу хутгалдахгүй байх хатуу байр суурийг бариад яваад байгаа болохоос биш оролцвол оролцохоор олон асуудал үүсчихээд байна. Нөхцөл байдал улам ээдрээтэй болбол Ардчилсан хүчний холбоо энэ асуудал руу орох болно.

-Танай  намын  ҮЗХ-ны хурлаас ямар шийдвэрүүдгараасай гэж хүсч байна вэ?

-АН-ын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулан ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлох ёстой. АН-ын өнгөрсөн хугацаанд явуулж байсан улстөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөөд дараа нь бүтэц зохион байгуулалт, удирдлагын тухай асуудлыг ярих хэрэгтэй.

-МАХН МАН болчихлоо. Хамтарсан Засгийн газрын гэрээ эрх зүйн хувьд чадамжтай байх уу, үгүй юу гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна?

-Эрх зүйн хувьд үр дагавар гарах магадлал бий. МАХН гэдэг нэртэй намтай хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан болохоос биш МАН-тай гэрээ байгуулаагүй. Мөн тухайн үеийн улстөрийн намын үзэл баримтлал ардчилсан социалист байсан. Одоо Үндэсний ардчилсан үзэл баримтлалтай болно гэж яриад байна шүү дээ. Улстөрийн нам байгуулах үндсэн нөхцөл нь намын нэр, намын гишүүнчлэл, үзэл баримтлал гурав байдаг. Улстөрийн намын үндсэн гурван шинжийнхээ бараг хоёрыг нь МАХН өөрчиллөө шүү дээ. Бидэнтэй гэрээ байгуулж байсан МАХН, сонгогчдоос санал авч байсан МАХН хоёроос юу үлдэв ээ гэдэг асуудал гарч ирэх нь тодорхой. Бодвол үүнд улстөрчид, судлаачид хариулт өгөх байлгүй дээ. Бид ч гэсэн хуулийн хүрээнд асуудалд хандана. Хууль зөрчиж үү, үгүй юу гэдэг талаас нь асуудлыг харна. Хууль зөрчсөн ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй.

-Хамтарсан Засгийн газраас АН гарах ёстой гэдэг байр суурийг маш олон хүнилэрхийлж байна. Яагаад энэ асуултад танай нам хариулахгүй байгаа юм бэ?

-Яагаад хариулт өгөхгүй байгаад би бас гайхаж байна. Нийгэм, сонгогч олон түмэн, намынхаа олон мянган гишүүн нь шаардаад байхад чихгүй толгой шиг яваад байгаа нөхдүүдийг гайхаж байна. АН өнөөдөр Засгийн газарт таван сайдтай байх гэж, цөөн тооны хэдэн олигархиудыг эрх мэдэлтэй байлгахын төлөө эвсээгүй. АН-ын дунд, доод шатанд байдал үнэхээр хүнд, хэдэн мянган жирийн гишүүд ажилгүй байна. Тэр битгий хэл ажилтай байсан хэдийг нь ажилгүй болгоод гудманд гаргачихлаа.           Дуугардаг хүн ч алга. Дээр нь өмөөрч хамгаалдаг нам байхгүй. Удирдлага нь хүний дулаахан өвөрт ороод хэвтчихсэн. Тэгэхээр АН эзэнгүй юм шиг болчихоод байна. Тулгамдаад байгаа асуудалд оновчтой шийдвэр гаргаад явчихдаг бүтэц ч алга. Ийм байхад гишүүд бухимдалгүй яах юм бэ. Хүмүүсийн ийм бухимдлыг яагаад мэдрэхгүй байгаа юм бэ гэдэгт гайхаад байх зүйл алга. Тэр хүмүүст түүнээс илүү мөнгө, эрх мэдэл хэрэгтэй байна. Түүндээ бүр улайрчихсан учраас намын гишүүдийн                бухимдал, зовлон жаргал огт хамаагүй. Ядаж сонгууль дуустал сайд байгаад мөнгөтэй байх сонирхол л байна.

-АН-ын таван сайд гэхээсээ илүү AH, MAXH-ын хамтарсан Засгийн газар гэдэг утгаар л хүлээж авна. Алдаатай шийдвэр бүрт танай нам хариуцлага хүлээх байх. Жишээ нь Оюутолгойн гэрээн дээр?

-АН мэдээж сонгогчид, ард түмнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. АН-ын нэрээр увайгүй, балиар, эх орноо худалдсан этгээдүүдэд нам өөрөө хариуцлага тооцно.

-Тооцож    чадах    болов уу?

-Тооцох болно. Өнөөдөр тооцдоггүй юмаа гэхэд маргааш тооцно. Намын удирдах эрх мэдэл энэ нөхдүүдийн гарт байгаад байна. Намын удирдах эрх мэдлийг эдний гараас салгаж байж хариуцлага тооцно. Түүнээс эрх мэдэлтэй хүнтэй хариуцлага тооцно гэж юу байдаг юм бэ.

-Танай намынхан дотроо их бужигнах юм. Анхны партизанууд хүртэл. Э.Бат-Үүл гишүүн та хоёрын маргаан юу болж байгаа вэ?

-Өнөөдөр намынхаа төлөө биш, өөр намын улстөрийн лидерүүдийн төлөө яваад эхэлчихсэн. Тэднийг цээжээрээ хамгаалдаг, өөрийн журмын нөхдөө доош нь хийж нулимдаг байр суурь руу шилжчихсэн. Үүнд гайхаад байх юм байхгүй. Мөн л ард нь тодорхой эрх ашиг байгаа шүү дээ. Энэ бол   ядарсан   л   хүмүүсийн арга. Улстөрийн зангараг байхгүй хүмүүс. ингэдэг. Эдгээр хүмүүст өөрийгөө харуулаад, та нарын хэлж яриад байгаа хүнээс өөр хүн гэдгээ мэдрүүлэх орон зай, боломж алга байна шүү дээ. Эцсийн хэрэглэж байгаа арга нь шүүх цагдаа, эрх мэдлээр бусдыг далайлгах шүү дээ. Шударга үнэн үг хэлсний минь төлөө намайг захиалгаар          доромжилж гүтгэдэг. Би шантрахгүй ээ.

-Ард   түмний   амьдрал баян ядуугийн хоёр туйлд хуваагдлаа. Гэтэл та бүхэнболоод байна гэж ярьсаар байгаад хүний дургүй хүргэж байна шүү дээ?

-МАХН-ын удирдлагуудын илтгэлийг сонсохоор болоод бүтээд байна л гэх юм. Өнөөдөр амьжиргааны түвшин дээшилсэн үзүүлэлт харагдахгүй байна. Улаанбаатарын гэр хорооллын гуу жалганд амьдарч байгаа хүмүүсийнхээ амьдралтай танилцаач ээ. Гоё юм ярихын оронд үзээч. Тэгвэл нэг юм бодох байх даа. Бодит амьдралтайгаа танилцаад энэ байдлаас гарах гарцыг хамтдаа тодорхойлооч. Түүнээс хаан шалдан байна гэдэг үлгэр шиг ард түмнээ шалдан байгааг харсаар байж хувцастай байна гэж магтаад яах юм бэ. Амьдрал нэн ядуу байхад өөрсдийн хэвлэл мэдээллээр мянган гоё байна гэж магтаад яах юм бэ. Бодит амьдрал дээр ард түмэн ядуу, төрийн бүх шатанд хүнд суртал хэвээрээ л байна. Амьдрал хүнд байгааг мэдсээр, мэдэрсээр байж би л хувьдаа эдний гоё үгэнд хууртаад суухгүй. Дуугарах ч болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.