С.Эрдэнэ: Монгол Улс НҮБ-ын тусламжаар амьдардаг орон болж хувирна
2010.05.10

С.Эрдэнэ: Монгол Улс НҮБ-ын тусламжаар амьдардаг орон болж хувирна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-Намын дарга Н.Алтанхуягт шаардлага гардуулах гэж байгаа гэл үү?

-Хамтарсан Засгийн газартай холбоотой асуудлаар мэдээлэл сонсох зорилгоор зарим гишүүн асуудал тавьсан. Би гүйцэтгэх зөвлөлийн гишүүнийхээ хувьд энэ саналыг дэмжиж гарын үсэг зурсан. Энэ эрүүл үзэгдэл шүү дээ. Намаас улс төрийн албан тушаалд томилогдсон гишүүдийн үйл ажшшагаатай холбоотой асуудал, Засгийн газрын явц байдлын талаар зөвлөлдөж, мэдээлэл солилцох нь зүйтэй гэдэг дээр санал нэг байгаа.

-АН-ын Хяналтын хороо дөрөв дэх удаагаа хурлаа хойшлуулаа. Үүний цаана улс төрийн зорилго яваад байна гэж ярих боллоо?

-Хяналтын ерөнхий хороо гэдэг АН-ын Их хурлаас байгуулагддаг, хэний ч нөлөө, оролцоогүйгээр асуудлыг бие дааж шийддэг ийм л байгууллага. Гэтэл тийм байгууллагын гишүүн болсон хүмүүс өөрсдөө санаа зорилготойгоор хуралд ирэхгүй байгаа нь далд санаа байна л гэж хэлнэ. Тэдэнд утасдаж, зар хүргэлээ өөр яаж асуудлыг хүргэх юм. Зориуд санаатайгаар хуралдаа ирж оролцохгүй байна гэдэг асуудал. Дөрвөн удаа хурал зарласан. Дөрвүүлэнд нь нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар ирээгүй. Тэгэхээр энэ бол зохион байгуулалт бүхий санаа зорилготой хэрэг.

-АН-ын хэсэг нөхөд Хяналтын хорооны дарга ажлаа хийж чадахгүй байна гэдэг үндэслэлээр шаардлага тавина гэж байсан. Магадгүй дарга ажлаа хийж чадахгүй байна уу?

-Хяналтын ерөнхий хорооны даргын буруу биш шүү дээ. Энэ дарга яах юм. Зохион байгуулалттай, санаатайгаар хуралд ирэхгүй байгаа гишүүдийг ямар гэрээс нь очоод чирээд ирэлтэй биш. Чих, үснээс нь зулгааж авч ирээд хуралд суулгах боломжгүй шүү дээ.

-Тэтвэл ХЕХ-ны даргыг суудлаас нь буулгах гэсэн далд санаа байх нь ээ дээ?

-Хуралд ирэхгүй байснаар ХЕХ-ны даргыг өөрчлөх гэсэн далд оролдлого. Зориуд зохиомолоор ийм үйл ажиллагаа явуулж байна гэхээс өөрөөр яаж ойлгох вэ дээ. Цаанааямар нэгэн зорилго л агуулж байгаа нь илт байна. Өөрөөр хэлбэл, намд үүсээд байгаа асуудлуудыг улам дэвэргэж, ХЕХ-ны нэр хүндийг унагах нь тэдний зорилго. Улмаар дарга, удирдлагуудыг сольж өөрсдийн хүмүүсээ оронд нь тавих гэсэн далд зорилго байгаа л гэж би хувьдаа хардаж байгаа.

Хариуцлагаас бултах гэсэн оролдлого
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг хамгайн их эсэргүүцэж байгаа хүний нэг нь та. Гэтэл олонхи нь томсгосон тойргоор явах нь зүйтэй гэх юм?

-Одоогоор бол би санал нийлэхгүй л байна. Ярилцаж, боломжуудыг судлаж үзэх хэрэгтэй. Миний хувьд томсгосон тойргоор явна гэдэг бол улстөрчид хариуцлагаас зугтаах боломж эрэлхийлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, амлалтаа биелүүлээгүй, нэг газраас олон удаа сонгогдсон тэр хүмүүсийн л хийж байгаа ажил шүү дээ. Шударгаар хэлэхэд энэ бол явууртай арга биш. Цаашдаа хөгжлийн тодорхой үе шатанд хүрсний дараа сонгуулийн тогтолцоог пропорцнаналь системд шилжүүлэх нь зайлшгүй юм.

-Тэгэхээр одоо цаг нь биш гэсэн үг үү?

-Шинэ тогтолцоонд шилжсэнээр улс төрийн үйл амьдралд шинэлэг зүйл авч ирнэ. Гэхдээ өнөөдрийн түвшинд улс төрийн намууд төлөвшиж чадаагүй, байдал тогтворжоогүй байхад зөв увилоар биш гэж байна. Шуудхан хэлэхэд, намын удирдлагад байгаа хүмүүст асар их эрх мэдлийг өгсөн, түүнийг тойрсон эдийн засгийн болоод улс төрийн томоохон бүлэглэлүүдэд ашигтай хувилбар. Тиймээс л энэ хувилбарыг сонгох гээд яараад байгаа хэрэг.

-Нөгөө талаар хамтарсан Засгийн газар жижиг намуудыг хавчих гэсэн бодлого юм биш үү?

-Жижиг нам гэхээсээ илүү өнөөдөр тодорхой олигархууд, улс төрийн эрх мэдлийг баталгаажуулж өгч байгаа юм. Цаашдаа төрийн эрх мэдэлд хэмжээгүй, хугацаагүй байх гэсэнолигархуудыноролдлого байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ хуулийг маш сайн бодож, ярилцаж байж л батлах ёстой.

-Таныхаар бол шинэ тогтолцооиы цаана хэсэг бүлэг хүмүүсийн далд зорилго байгаа юмаа даа?

-Эрх мэдэлтнүүд арьсаа хамгаалж, хариуцлагаас бултаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг баталснаар тухайн тойрог сонгогчидоос холдох, хариуцлагаас мултрах гэсэн давхар санаа зорилго байхыг үгүйсгэхгүй. Надад тэгж л харагдаж байна.

Монголд толгой байна уу?
-Та тухайн үед Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан. Тэр үед яригдаж байсан урьдчилгаа мөнгө урт хугащааны зээл болоод хувирчихлаа. Энэ нь нөгөөтэйгүүр амлалтаа биелүүлэх гэж яарсан алхам боллоо. Нэг үгээр гал унтраах гэж хэт их яарчих шиг боллоо?

-Тодорхой эрх мэдэлтнүүд, улс терчид ингэж ард түмнээр тоглож болохгүй шүү дээ. Би Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг. Энэ гэрээ баталснаар улс төрийн маш том гэмт хэрэг үйлдсэн. Оюутолгой бол Монголын ард түмний үнэт баялаг. Гэтэл энэ баялгийг цөөн тооны эрх мэдэлтэнд нийцүүлсэн байдлаар гэрээг хийсэн. Гэрээ нь ч хууль бус. ТЭЗҮ нь тодорхойгүй. Тэр ч бүү хэл, ТЭЗҮ-гээ батлаагүй байж, гэрээ хийнэ гэдэг гэмт хэрэг биз дээ. Ирээдүйд энэ гэрээг хийсэн хүмүүс ямар нэгэн байдлаар үүний хариуцдагыг хүлээх байх аа. -Магадгүй тэр үед хариуцлагын асуудал хэтэрхий хожимдсон алхам байж мэдэх юм?Гэхдээ хэн нэгэнд хариуцлага тооцох гэхээсээ илүү энэ гэрээнээс үүдэж Монгол улсад учирч болох хохирол, тэр хариуцлагыг хэн барагдуулж, хэн хариуцах вэ гэдэг нь чухал байгаа байхгүй юу. Жишээ нь, олон улсын зах зээл дээр “Айвенхоу майнз” компани хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө босгочихлоо. Гэтэл манайх 34 хувиа байг гэхэд манайд ногдох хэсэг нь хэд байх вэ. Энэ асуудал нь ч нарийн тогтоогдоогүй. Оюутолгойн гэрээний асуудал их бүрхэг.

-Фрийдланд гэдэг нөхрийн захиалгаар баталсан гэж иргэний хөдөлгөөнүүд ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй юм бол?

-Тодорхой хэдэн хүний нууц хэлэлцээр маягаар байгуулагдсан. Энэ бол Монголын ард түмний хувьд маш том хохирол авч ирсэн гэрээ.

-Гэхдээ Оюуголгойн гэрээг анх оруулж ирснийг нь бодвол 100 хувь эргүүлж чадсан гэж гашүүд ярьдаг. Парламентын тогоон дотор байгаа хүний хувьд энэасуудалд хариу өгөх байх?

-Тэхдээ өнөөдрийн байгуулсан гэрээ байж болох үр дүнгээс хэд дахин доогуур. Үүнийгээ хамгаалж ярьж байгаа тэр хүмүүс эргээд бодох ёсгой. Дэндүү өрөвдмөөр байгаа байхгүй юу. Зүгээр л ашиглахын тулд ашиглаж. гэоээ хийхийн тулд гэрээ хийж байгаа юм шиг загнаж байгаа нь өөрөө гэмт хэрэг

-Энэхүү гэрээг эсэргүүцэж буй хүмүүсийг Монгол Улсын хөгжлийг боогдуулж байна гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойг эргэлтэд оруулснаар эдийн засгийн асар их өгөөж бий болно гэж ярьдаг.Тэгэхээр та ч гэсэн Монголын хөгжлийг боогдуулж байгаа хүний нэг нь юм биш үү?

-Би гэрээ хийхийн эсрэг байгаа юм биш. Оюутолгойн орд газрыг ашиглах нь зүйтэй. Гэхдээ яаж ашиглах юм. Ашигтайгаар ашиглах юм уу, эсвэл хэн нэгэнд ашиглуулаад өнгөрөх үү. Бид өөрсдөө ашиглах гээд байгаа юм уу, бусдад ашиглуулах уу гэдэг нь чухал. Хоёрдугаарт, энэ гэрээ хэнд ашигтай гэрээ юм. Гадныханд уу, монголчуудад уу. Эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг дээр би санал нэгтэй байна. Энэ бол Монголд маш том эдийн засгийн үр ашиг авч ирнэ. Харамсалтай нь, энэ гэрээ Монголд үр ашиг авч ирэхгүй болчихоод байгаад гол нь байгаа юм.

-Эрх мэдэлтнүүдийн дараагайн алхам нь Тавантолгой гэж ярих хүмүүс байна. Тавантолгой орд газар Оюутолгойн замналаар замнаж мэдэх юм?

-Тавантолгойн асуудлыг ямар ч үнэ дэнээр хамаагүй Оюутолгойн замаар явуулахгүйн төлөө ажиллана. Өнөөдөр Тавантолгой төрийн мэдэлд 100 хувь байгаа гэж ярьдаг ч олборлогч компаниудыг гадаадаас сонгож, гэрээ байгуулах замаар явж байна. Жишээ нь, 3040 жилээр гэрээ байгуулах замаар ашиглана гэсэн асуудал бий. Энэ нь мөн хувьцаа өгсөнтэй адил шүү дээ. Тэгэхээр гадныхан ч, үндэсний компаниуд ч оролцог. Эрх тэгш асуудалд хандах ёстой. Гэтэл саналаа ирүүлчихсэн байгаа гадны компаниудыг анхан шатны сонгон шалгаруулалтад орсон гэж тооцоод дараагийн асуудлыг хэлзлцье гэж зарим нэг хүн яркж байна лээ. Ийм байдлаар асуудалд хандаад байх юм бол Монгол орон целжсөн нутагтай, эдийн засаг нь үгээгүй хоосон, НҮБ-ын тусламжаар амьдардаг тийм л улс болж хувирна. Өнөөдөр Монгол орон хөгжих үү, эс хөгжих үү гэдэг торгон зам дээр байна. Төр зөв бодлого явуулбал, Монголын төр, эдийн засаг үсрэнгүй хөгжинө. Буруу явах юм бол шууд л унана. Тэгэхээр ийм асар том үүрэг хариупдагын өмнө тулж ирчихээд байна. Монголын төр, улс төрийн зүтгэлтнүүд энэ асуудалд хариущгагатай хандах хэрэггэй. Энэ бол тэлний нийгмийн өмнө хүлээгэн үүрэг.

-Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг баталчихлаа. Энэ гурван хүний хувьд сайн, муу их л зүйл яригдаж байна. Таны хувьд дээрх нэр бүхий гурван хүн Оюутолгойд Монголоо төлөөлж чадах болов уу?

-Би нэг хүнийг нь сайн мэдэхгүй.. Нөгөө хоёрыг нь би мэднэ. Хоёулаа л тулхтай л улстөрчид. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Цагаан сайд хоёрын хувьд Монголдоо үнэлэгдэж, танигдсан хүмүүс. Нөгөө хүнийг нь мэдэхгүй ээ. Ногоон гэрлээр том албан тушаалд томилогдож явдаг хүн юм билээ. Анх “Айвенхоу майнз”-ийг Монголд орж ирэхэд нь зуучлалын үүрэг гүйцэтгэсэн хүн гэж ярьдаг. Ер нь эрх ашгийн зөрчил энд байна л гэж харж байгаа. Нэг үгээр, Фрийдландын өөрийнх нь захиалгаар энэ хүнийг томилож байгаа юм уу, хаашаа юм. Монголд өөрийн толгой байна уу, угүй юу


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.