2018.11.15

Б.Энх-Амгалан: Хуулийн үг хэллэг, найруулгыг засах хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Хуулийн төслийн найруулга дээр санал байна. Малын эрүүл мэнд биш эрүүл ахуй гэх ёстой. Эрүүл мэндий гэдгийг хүн дээр л хэрэглэдэг. Төрийн захиргааны байгууллага гэхийн орон Мал эмнэлгийн газар гэж томьёолж болох уу? хууль шууд ойлгомжтой байх ёстой. Тиймээс засна уу?”

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

“Хуулийн ажлын хэсэг, байнгын хорооны хурал дээр мэргэжлийн хүмүүс олон ярьсан. Тиймээс энэ найруулгаар оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.”