2018.11.12

Ж.Сандагсүрэн: Дүүргийн төсөвт агаарын бохирдлыг бууруулах дорвитой арга хэмжээ авах хөрөнгө байдаггүй

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн SBN телевизийн "Зочны цаг" нэвтрүүлэгт оролцож, нийгэм, эдийн засаг болон өнөөгийн байдлын талаар ярилцжээ.

-СХД бол Нийслэлийн нутаг дэвсгэрийн 25 хувь, хүн амын 10 хувийг багтааж байна. Амьдарч байгаа иргэдийн 70-аад хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгэхээр мэдээж агаарын бохирдлын асуудал яригдана. Энэ асуудалтай хэрхэн тэмцэж байна вэ?

-СХД-т 25 мянган хүн ам байна. 90 орчим мянган өрх бий. Үүний 73 хувь нь гэр хороололд амьдарч байна. Баянхошуу болон Толгойтын хэсэгт агаарын бохирдлын хэмжээ стандартын хэмжээнээс 50-60 дахин давдаг. Нийслэлийн хамгийн агаарын бохирдолтой 4 цэгийн 2 нь манай дүүрэгт байна. Засгийн газраас тогтоол гарж, тодорхой хэмжээнд ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь ирэх жилээс нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглож байна. Бусад уурын зуухнуудын яндан буулгах, шугам сүлжээ татах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. СХД-ийн Баянхошууны бүс дээр дэд төв байгуулагдаж байна. Энэ нь тухайн бүсэд агаарын бохирдлыг бууруулахад их түлхэц өгсөн том бүтээн байгуулалт болно.