Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан зарим иргэд, албан хаагчдыг шагнав
2018.11.02

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан зарим иргэд, албан хаагчдыг шагнав

Монгол Улсын Нийслэлийн 379 жилийн ойг тохилдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, дүүргийн хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийг өнөөдөр /2018.10.31/ шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга, НИТХ-ын Төлөөлөгч Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч, Г.Батсайхан, А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд нарын албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Салбар яамны 4, Нийслэлийн Засаг даргын болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шагналаар 5, Хан-Уул дүүргийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”-өөр 33, ЗДТГ-ын “Хүндэт тэмдэг”, “Жуух бичиг”, “Хүндэт үнэмлэх”-ээр 53 албан хаагч тус тус шагнагдлаа.

 ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хэлтсийн дарга Т.Алтанцоож, Л.Отгонхүү, П.Амартүвшин, Нягтлан бодогч Н.Зулаа, Нярав Э.Туул, мэргэжилтэн Б.Хандсүрэн, Х.Чанцалдулам, О.Мөнхцэцэг, Д.Дэлгэрмаа нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.