Буянт-Ухаа Цогцолбор сургуулийн "Сэц" Баг шилдгээр шалгарлаа
2018.10.25

Буянт-Ухаа Цогцолбор сургуулийн "Сэц" Баг шилдгээр шалгарлаа

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлс, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-SCHOOL POLICE-2018” сэдэвт асуулт, хариултын ДЭВЖЭЭ тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 “Сурагчийн аюулгүй байдал-School police-2018” тэмцээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч, ГХУСАЗСЗ-ийн гишүүн М.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, Хууль зүй, өргөдлийн байнгын хорооны дарга О.Одончимэг нар оролцсон юм.

Нийслэлийн 9 дүүргийн “Сурагчийн аюулгүй байдал-School police-2018” тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн уг тэмцээний шүүгчээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Ж.Ичинноров, Замын цагдаагийн хэлтсийн дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Н.Хангарьд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Б.Алтантуяа, Боловсролын хэлтсийн дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Ж.Отгонхорлоо, дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Н.Батбаяр, Цагдаагийн I хэлтсийн Урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Н.Баянбямба нар ажилласан юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан хууль, эрхзүйн асуулт хариултын тэмцээнд нийт 14 баг оролцсоноос
          1-р байранд “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн “Сэц” баг
          2-р байранд 52 дугаар сургуулийн “Тэнгэрийн ирвэсүүд” баг
          3-р байранд 118 дугаар сургуулийн “Шонхор” баг тус тус                             шалгарлаа.

“Сурагчийн аюулгүй байдал-School police-2018” тэмцээнд шалгарсан “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн “Сэц” баг нь ирэх сард зохион байгуулагдах хоёрдугаар шатны шалгаруулалтад бусад дүүргийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.
 Энэ удаагийн тэмцээнд төрийн өмчийн 14 сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, сурагчдын төлөөлөл болох 160 гаруй хүн оролцсон бөгөөд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн Хүүхэд хамгаалалтай холбоотой хэсэг”,“Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Өсвөрийн сэргийлэгч”, “Сургуулийн эргүүл” ажиллах журам, эрх зүйн актын хэрэгжилт, эргүүлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сурагчдын гаргасан үзүүлэх тоглолт болон асуулт хариултаар олгосон юм.