“Манай хороо-Миний гудамж” аянд Сонгинохайрханчууд амжилттай оролцлоо
2018.10.19

“Манай хороо-Миний гудамж” аянд Сонгинохайрханчууд амжилттай оролцлоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм.

Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Сонгинохайрханчууд “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож, шилдэг тохижилттой орон сууцны хороо төрөлд 3-р байр эзэлсэн 13-р хороо, шилдэг тохижилттой гэр хорооллын өрх төрөлд 2-р байр эзэлсэн 10-р хорооны иргэн Ц.Цогт-Очир, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагаар шалгарсан “Улаанбаатар шинэчлэл” ХХК, гэр хороолол дунд байрладаг шилдэг аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөж, 2-р байр эзэлсэн “Арвин үндэс” ХХК зэрэг байгууллага иргэд та бүхэндээ энэ ажлаа улам бататгаж, ирэх жилүүдэд хороо, дүүрэг, нийслэлийнхээ өнгө төрхийг сайжруулах үйлсэд бусдадаа үлгэр болж явахыг хүсье.