Тэвдэж явахад тэвнээр туслая.
Нэг ой зургаанхан сартай хүүг чангахан тэврэхэд л яснууд нь хугардаг.Төрсөн цагаасаа эхлэн үргэлж шохойдуулдагаас болоод ээжийнхээ халуун тэврэлтийг мэдэрч чадаагүй. Аав нь өвчтэй хүүгээсээ залхсан уу , өөр хэн нэгнийг таалсан уу аль нь болох нь мэдэгдэхгүй эгч,ээж ,хүү гурвыг хаяад явжээ. Ээж нь хүүгээ майга доголон өрөөл татуу , яаж эдгэх нь хамаагүй, яс нь хугарахаа больчихвол болоо. Өөр илүү ихийг хүсэхгүй гэсэн юм. Эмчилгээнд нь шаардлагатай 70 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг Хадгаламж банкин дахь 28170001180 тоот дансанд цуглуулжээ. Бэрх өвчнийг тэсч, хүн болох гэж тэмцэж яваа бяцхан хүүд Дорноговь аймгийнхан мөн УИХ ын гишүүн С.Эрдэнэ мөнгөн тусламж үзүүлсэн байна. Олны хүч оломгүй далай гэдэг . Мобикомын 150418 дугаар луу таны илгээсэн ганц мессэж ганц талх авч хүрэхгүй 500 төгрөг энэ хүүд үнэгүйдэхгүй. Нийгмийн толь сонин Н.Сод –Эрдэнэд туслах аяныг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэж байна. Хүүгийн ээжтэй харилцах утас 9661-3233