Хөдөлмөр эрхлэлтийн талаар нээлттэй сонсгол хийнэ
2011.06.20

Хөдөлмөр эрхлэлтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос "Хөдөлмөр эрхлэлт" сэдвээр энэ сарын 28-нд нээлттэй сонсгол хийхээр болжээ. Энэ талаар тус байнгын хорооны дарга Д.Очирбат өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.Энэ оныг Засгийн газраас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан. Сонсголыг үүнтэй холбогдуулан зохион байгуулах аж. Сонсголоор ажилгүйдлийг бууруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хэрхэн ажиллах шаардлагатай, одоогоор бий болсон ажлын байр, тэдгээрийг хадгалж чадаж байгаа эсэх, шинээр ажлын байр бий болгох нөөц, боломж зэрэг асуудлыг хөндөх юм байна. Харин нээлттэй сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор энэ сарын 22-ныг хүртэл тус байнгын хороо иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авах гэнэ.


Нийгмийн толь сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.