2018.10.19

О.Баасанхүү: Буруу зохицуулалтаас болоод бүүр хяналтаа алдчих юм биш биз дээ?

Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ченжүүд хэрхэх вэ? гэдгийг асуумаар байна. Маш их хүн байгаа. Нэг талаасаа тэр бол ажлын байр мөн шүү дээ. Ханшийн зөрүүгээс мөнгө олж байгаа. 

Мөн Биржийн арилжааг хийхэд тусгай зөвшөөрөл авна гэсэн үг үү? энэ бас л нэг хүнд суртал үүснэ. Үүн дээр ямар зохицуулалт хийсэн вэ?

Буруу зохицуулалтаас болоод бүүр хяналтаа алдчих юм биш биз дээ?

Монголбанкнаас асуумаар байна. Энэ яг зайлшгүй хийх шаардлагатай зохицуулалт мөн үү?

Монголбанкны ажлын хэсгээс хариулав

Валютын захыг биржийг биржийн бус гэж хоёр ангилж байгаа. Биржийн гэдэг нь Монголбанкнаас зөвшөөрөл авна. Биржийн бус хэлэлцэл дотор банкууд, ББСБ гээд хэсгүүд орно. Энэ хэсэг нь өнөөдөр амьдрал дээр байгаагаар явна. Биржийн гэдэг нь Блүүмбэргийн загвараар явагдана.