2018.06.28

Н.Амарзаяа: Энэ хуулийг оруулж ирэх зайлшгүй ямар шаардлага бий болоод байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Монголбанкнаас хэд хэдэн асуудлыг хөндөж асуулт асуулаа.

Монгол улсын Засгийн газрын валютын зохицуулалтын тухай хуульд  Засгийн газрын бүрэн эрх бий. Энд заасан бүрэн эрх, үүрэг энэ хуулийн төслийг нэмэлт өөрчлөлттэй нийцэж байгаа юу? Саяхан бид Банкны салбарын хуульд багц шинэчлэл хийсэн. Саяхан батлагдаад, хэрэгжүүлж байхад зайлшгүй энэ хуулийг оруулж ирэх шаардлага бий болоод байгаа юмуу?үүн дээр Монгол банк ямар байр суурьтай байгаа юм бол?