ДААТГАЛ - МӨНГӨ гэсэн зарчим нь олон улсын жишиг стандартаас ХОЦРОГДСОН хэлбэр юм
Экспертийн нийтлэл:
Сэржмядаг овогтой Баатар Австри улсын Грац хотод ажиллаж амьдардаг. Мэргэжил-ОХУ-д автомеханик Австри улсад кузов засварын техник мэргэжилээр суралцсан. Хобби .Мэргэжлийн чиглэлээр (Кузов засвар хоббичид монгол) фэйсбуук хуудас ажиллуулж олон нийтэд мэдээлэл өгдөг.Мөн кузов засвар болон даатгалын зарим асуудлыг сонирхож судалдаг.
Даатгал эв санааны нэгдэл гэсэн зарчим дээр үндэслэгдэг.Автомашины даатгал нь бусдын өмнө хүлээх хариуцлагын ба сайн дурын даатгал(каско) гэсэн хэлбэртэй байдаг.
Хэрэв даатгал байхгүй байсан бол зам тээврийн болон ямар нэг эрсдэлээс үүссэн хохирлыг буруутай этгээд төлөх ба энэ зарчмаар шийдвэл маш олон хүн бусдын эд хөрөнгийг төлж барагдуулах хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй байдаг.
Энэ байдлыг зохицуулах энгийн хохирол барагдуулах хэлбэр нь албан журмын даатгал юм.
Манай улсад даатгалын 15 байгууллага ажилладаг ба эдгээр даатгалын байгууллагууд нь албан журмын даатгал ба ТХ-ийн сайн дурын даатгал гэсэн хоёр хэлбэрийг хэрэгжүүлж нийт 600 мянган тээврийн хэрэгсэл хамруулдаг юм.
15 Даатгалын компани 600 гаруй мянган жолоочыг даатгадаг. Манай улсад..
Энэ олон ТХ-ээс хурааж авсан орлогыг эдгээр компаниуд төвлөрүүлж даатгалын үйлчилгээ үзүүлэхдээ хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулдаг системтэй юм.
Манайд хэрэгжиж байгаа даатгал-мөнгө гэсэн зарчим олон улсын жишиг стандартаас хоцрогдсон хэлбэр юм.
Зарим орны туршлагаас харвал даатгалын луйвар ихээр гарч даатгалын санд маш их хохирол учируулдаг эсвэл хохирлын маргаан маш их гардаг байна.
Хамгийн гол нь хохирлын эцсийн үр дүнг тодорхойлдог нэг оролцогч болох кузов засварын газраа даатгалын системийнхээ тойргийн гадна орхисон явдал даатгалд өөрт нь маш сөргөөр нөлөөлж байгаа юм.
Манай практикаас харвал ихэнхдээ гардаг гомдол бол нөхөн төлбөр нь автомашин засварлах зардалд хүрэхгүй байна гэдэг эсвэл даатгалын компаниуд нь хэрэглэгчийн ашиг сонирлыг мартаад ашиг хөөх хандлага бий болоод байна.
Хэзээ нэг цагт учирч болох аюул ослоос учрах эрсдлийг хэрэглэгчид хамгийн таатай нехцлеер хохирлыг барагдуулах нь нийт даатгалд хамрагдагчдын гол ашиг сонирхол юм.Энэ шаардлагыг даатгалын байгууллага бүрдүүлж хэрэглэгчийн хүсэлт хохирлыг бүрэн арилгаж ажиллах ёстой боловч одоо хэрэгжиж байгаа даатгалын хохирлыг бэлэн мөнгөөр төлдөг систем нь хэрэглэгч-засварын газар-даатгалын байгууллага гээд бүгдийн ашиг сонирхлыг жигд тэгш хангаж чадахгүй байгаа юм.
Ингээд нийт оролцогчдын ашиг сонирхолд анализ хийх гээд үзье.
Харин даатгалын үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллагууд энэ хугацаанд маш хурдан өргөжин тэлж байгааг бид харж байна.Энэ байгууллагууд даатгал мөнгө гэсэн энэ системийн сул талыг ашиглан хэтэрхий ашгийн телее ажиллаж даатгуулагчдын эрх ашиг хүсэл сонирхлыг орхигдуулж ирлээ.
Энэ юугаар илэрдэг вэ гэвэл даатгалын тухай иргэдийн гомдол маш их байдаг ба тэдний тухай маш таагүй ойлголттой байдгаас харж болно
.Тэд учирсан хохирлыг бүрэн барагдуулдаггүй ,иргэдэд засварын зардлыг хагас дутуу өгдөг.
Тухайн хохирогчийн ТХ-д хийсэн засварын дараа эргэж хэвэндээ орж засагдсан эсэхийг хэзээ ч сонирхдоггүй байдал нь хэрэглэгчийг гомдолтой үлдэх хамгийн гол шалтгаан болж байна.
Энэ нь даатгалыг мөнгөөр төлдөг системийн маш сул тал бөгөөд үүнд тэд судалгаа хийж үйлчилгээгээ сайжируулах шаардлага бүр 100% байгаа ба тэдний менежментийн том алдаа юм.
Хэрэглэгчид ба хохирогчийн хүсэл бол тун энгийн бегеед ердее ТХ-ээ хурдан шуурхай чанартай баталгаатай засуулж хохирлоо барагдуулж авах явдал юм.
Даатгал нь хагас дутуу нөхөн төлбөр өгсөнөөр маш хямд чанаргүй засвар сонгох хандлага руу хэрэглэгчийг түлхэж байгаа юм.
Гэтэл хэрэглэгчийн сонирхол бол эсрэгээрээ чанартай баталгаатай орчин үеийн үйлчилгээ авч сэтгэл ханамжтай үлдэх явдал билээ.
Даатгал-мөнгө систем нь энэ талдаа хэрэглэгчид тун ярвигтай асуудал үүсгэдэг бөгөөд хохирлоо даатгалаас менген хэлбэрээр авч дараа нь ТХ засуулах асуудлыг хэдэн хуудас дүүргэж мэдэх урт түүхийг бичих болно.
Үүнээс болж даатгалд гомдолтой үлдэх нь маш их байгаа юм. Засварын газрууд ч гэсэн энэ системээс болж (ялангуяа гаражийн хэлбэрийн )өргөжин тэлж сайн үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа нь сүүлийн 10 гаруй жилийн байдлаас харагдаж байна.
Хэрэглэгч болон даатгалаас өгсөн мөнгөний хэмжээнд тааруулж засварын газрууд нь стандартгүй ажил үйлчилгээ үзүүлж байна.
Би нэг гаражийн үйлчилгээ эрхлэгчтэй ярьж үзэхэд энэ салбарт 15 жил үйл ажиллагаа эрхлэж байгаа гэсэн мөртлөө нөгөө гараждаа урд хормойгоо хойд хормойгоороо нехеед нэг л хэвэндээ ажиллаж байна гэсэн юм.
Манай улсад олон улсын жишиг үйлчилгээ үзүүлэх иж бүрэн техник үйлчилгээ,дилер засварын тевүүд сүүлийн үед бас нээгдэж байна.Бас бие даасан кузов засварын том болон дунд зэргийн засварын газрууд ч байна.Харин кузов засвар хийдэг дийлэнхи газрууд бол гаражийн хэлбэртэй монгол,вьетнам засварын газрууд байдаг.
Эдгээр кузов засварын газрууд нийлээд даатгалын газрын гаргасан мэдээгээр жилд 30000 машинд кузов засвар хийх хүчин чадал бий болжээ.Нийтдээ энэ салбарын дийлэнхид стандарт,технологи норм дүрэм жигд мөрдөгдөхгүй байгаа юм.
Даатгал ба үнэлгээний байгууллага нь засварын зардлын тухай нэгдсэн ойлголт байхгүй явдал ажил үйлчилгээний эцсийн үр дүнд маш муу нөлөөлж байгааг ойлгохгүй байна. Даатгал ба засварын хувьд нэгдсэн үнэ, стандарт байхгүй тул ямарваа нэг авто машины сэргээн босгох засварын зардлыг тооцно гэдэг бол маш хэцүү юм.
Жилд ойролцоогоор 28000 машинд 15 тэрбум төгрөгийн нехен төлбөр өгсөн гэсэн албаны хүний яриаг үндэслэн нэг машин ноогдох засварын зардалыг тооцвол 535000 төгрөг буюу 214 доллар болж байгаа нь хөгжилтэй орны жишгээс хэд дахин доогуур үзуулэлт юм.
Гэхдээ бас орон болгон адилгүй байдаг.Үүнээс хэд нь элдэв зуучлалын хөлсийг төлөөд яг засварын зардал болдог эсэхийг хэлж мэдэхгүй байна.Энэ талаар судлая гэж зарим байгууллагаас асуухад нууц юм билээ. Үнэлгээний байгууллага нь зах зээлийн дундаж үнэлгээ тооцож тодорхойлж байна гэдэг боловч энэ нь маш эргэлзээтэй хувь хүний үзэмж орж нэг бол үнэтэй эсвэл хямд үнэлэх зэрэг алдаа гаргах үндэс болдог.За ер нь гарч байгаа гомдлыг үндэслэх юм бол засварын зардлыг бага үнэлэх талдаа байна.
Иймд энэ байгууллагууд нь хоорондоо ойлголцдог засварын зардал, үнэлгээ ,үйлчилгээний нэгдсэн стандарт системийг нэн даруй бий болгож байж даатгалын систем цогцоор ажиллана. Ийм уялдаа холбоогүй систем нь энэ байдлаар цааш олон жил үргэлжилбэл бизнесийн нэр хүнд унаж хөгжил дэвшлээс хойш татах аюултай.Ойрын үед даатгалын байгууллагууд хөрөнгө хүч татан төвлөрүүлж хөдөлгөөн орж эхэлж байгаа ба зарим удирдагчид нь даатгалын салбарт үсрэнгүй хөгжил хийж шинэ үйлчилгээ үзүүлэх тухай ярьцгаах боллоо.
Эндээс үүдээд энэ олон ашиг сонирхлыг яаж тэнцүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Олон улсад хэрэглэдэг практикаар бол даатгал засвар гэсэн систем үйлчилж эрсдэлд орсон автомашиныг осолд орохын өмнөх байдалд оруулан сэргээн засна.Энэ бол даатгалын байгууллага засварын зардлыг 100% хариуцаж танд ТХ -ийг чинь гардуулан өгнө гэсэн зарчим юм.
Энгийн жишээ ярья.
Тээврийн хэрэгслийн даатгал хегжсөн газар бол нэг жижиг осол гарлаа гэхэд хэрэглэгчид тохиромжтой хамгийн энгийн хялбарчилсан дүрэм үйлчилж даатгал нь тухайн хүний автомашиныг сэргээн засаж бүх зардлыг дааж хүлээлгэн өгдөг.
Үүнийг даатгал-засварын систем гэдэг бөгөөд бид энэ систем руу ойрын үед яаралтай орох шаардлагатай байна. Энэ систем нь даатгал- хэрэглэгч- засварын хоорондын зөрчилдөөныг арилгаж бүгдийн эрх ашгийг хангаж олон оронд хэрэгждэг. Ялангуяа хэрэглэгчид таатай бөгөөд элдэв засварын зардал сонирхож цаг хугацаа алдахгүй гомдол чирэгдэл багатай үйлчилгээний төрөл юм. Цаашид ойрын 5-10 жил кузов засварт ашиглагддаг тоног төхөөрөмж , технологи,материал өөрчлөгдөх магадлалтай. Учир энэ салбарын үйлдвэрлэгчид улам хурдан шуурхай засвар хийх технологи боловсруулж байна. Хууль эрх зүйн орчин бүрдвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой.
Ялангуяа дилерүүд ихээр орж ирж хэрэглэгчдийн орлогод нийцсэн шинэ автомашин нийлүүлж зах зээлийн парк шинэчлэлт хийх,авто зах зээлд шинэ бүтээгдэхүүн материалууд нийлүүлэх ирээдүй байна. Гэхдээ энэ шинэчлэл нь тер хувийн хэвшлийн олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж даатгал ба засвар нь улам хариуцлагатай ажиллаж ачаалал нэмэгдэнэ.Даатгал мөнгө гэсэн системээр бид 6 жил гаран явлаа. Одоо гажуудал гарч эхэлж байгаа тул дараагийн шинэ систем руу яаралтай орох цаг болжээ.
С.Баатар 01.10.18