С.Эрдэнэ: Ирэх оны төсөвт эх үүсвэр байхгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдийгчөлөөт индэрт урив. Тэрбээруулзалтынхаа эхэнд "Манай нам стандарт бус Засгийнгазарт орж гялтайх ютгүйболлоо" хэмэгээд төртүшилцэж яваа гишүүнийхээхувьд санаа зовнин явдагзаримасуудлаар илэн далангүйхөөрөлдлөө. Хуралдааны дараатүүнтэй цөөн хором ярилцсан юм.
-ХамтарсанЗасгийнгазарт яагаад сэтгэл дундуур байдаг юм бэ?
-Би хувьдаа тухайн үед эрх баригч намуудыг хамтарч засаг барихыг эсэргүүцэж байсан цөөнхийн нэг. Тэгээд ч энэ үйлдэл эхнээсээ стандарт бус байсан. Хамгийн наад зах нь гэхэд л, Ардчилсан нам энэ асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа шийдвэрлэсэн гэх боловч үнэн хэрэгтээ хэдхэн хүн л үүнийг дэмжиж байсан шүү дээ. Хамгийн гол нь Засгийн газрын ажилласан хоёр жилийн үр дүнг өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад, өлгөөд авчих ганц ч олигтой юм алга. Яахав, өнө удаан жил яригдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийж эдийн засгийн эргэлтэд оруулсан гэх байх л даа. Гэвч үнэн чанартаа өнөөдөр бид гэрээнээс хүртэх 34 хувиа өөрийнхөө хөрөнгөөр худалдаж авах хэмжээнд хүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, гэрээний урьдчилгаа гээд байсан 250 сая ам.доллар сүүлдээ өр гэдэг нь тодорхой болсон. Түүнчлэн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гээд байсан нь хаана байна. Одоо хүртэл уг ордын нөөцийг ч тогтоогоогүй гээд тоочоод байвал бүтэлтэй юм ховор дэг шүү. Уг нь бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үр дүн тодорхой байх ёстой. Яг л иргэдийн амьдрал дээр тэр чигээрээ буух ёстой. Гэтэл хамтарсан засгаас үр шим гарах нь бүү хэл иргэдийнхээ нуруун дээр ачаа нэмж байна. Тухайлбал, иргэн бүрт 70 мянган төгрөг өгсөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөөд зогсохгүй урд хөршийг баярлуулаад өнгөрөх шив. Мөн хоёр нам хамтарсан нь төрийг хяналтгүй болгосон. Хамгийн гол нь сөрөг хүчний дуу хоолой үгүй болсон нь бодит үнэн.
-Сүүлийн үед танай намыг тойрсон элдэв асуудал газар авах болсон. Тухайлбал, намын даргын суудал, дотоод хагарал гэх мэт?
-Манайхан аливаа асуудлыг хөөрөгдөж, элдэв нэр томьёо өгөхдөө гаргууд улс. Миний хувьд, сүүлийн үед үүсээд байгаа эдгээр асуудлыг хагарал гэж харахгүй байгаа. Харин ч манай нам дотроо байгаа болохгүй, бүтэхгүй асуудлыг илэн далангүй хэлж ярьж эхэлж байгаа нь энэ шүү. Тэгээд ч гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Гэхдээ энд нэг зүйлийг шулуухан хэлэхэд, нам гэдэг нь олонхийн шийдвэрээ гаргаад цөөнхөө сонсдог зарчимтай. Гэтэл энэ бүхэн манай намд алдагдчихаад байна. Өөрөөр хэлбэл, АН өнөөдөр "клиник" үхэлд орчихсон хүнтэй яг адилхан болчихоод байна. Нэг үгээр хэлэхэд тухайн хүний бие цогц нь амьд байгаад толгой нь ажиллахаа больсон гэсэн үг. Тэгэхээр АН энэ байдлаасаа гарч түүхийн өмнө хүлээсэн үүргээ чанартай тодотгоод яваасай гэж хүсч байна.
-Таны хувьд, АН энэ байдлаасаа гарах хамгийн хялбар арга юу байна вэ?
-Намын анхан, дунд шатны төлөөллүүдийг оролцуулж, ээлжит бус их хурлаа хийж байж л энэ хорлолоос гарах болно. Тэгээд ч энэ хурлаас гарах үр дүн нь харьцангуй шударга байдаг шүү дээ.
-Э.Бат-Үүл гишүүн та хоёр нэлээд олон жил улс төрийн тогоонд хамт явлаа. Гэхдээ нэг л таагүй харилцаатай байдаг нь олны өмнө ил байдаг. Яагаад тэр билээ?
-Бид хоёрын хувьд, 20 гаруй жил хэрэлдэж, муудалцаж, сайндаж явлаа. Тэгээд ч ер нь ажлаас болж аль муудахыг тэр гэхэв. Гэхдээ яахав, нэгэнт ингэж асууж байгаа болохоор шударга хариулахад манай Үүл зарим асуудалд ямар ч бодлогогүй, гоомой хандаад байдаг юм л даа.
-Төсвийн зарцуулалтад танай намын зүгээс хэр сайн хяналт тавьж чадаж байна вэ?
-Ирэх оны төсвийн төслөөр татварын орчинг нэлээд хөдөлгөсөн байна лээ. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдийн нуруун дээр төр дэндүү их ачаа нэмсэн харагдсан. Түүнчлэн энэ удаагийн төсвийн эх үүсвэр тодорхой бус байгаа нь бодит үнэн.