Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр 7000 шинэ сурагчтай боллоо
2018.09.03

Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр 7000 шинэ сурагчтай боллоо

Энэ хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 46 мянга гаруй сурагч төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 8 сургуульд хамрагдан суралцаж байгаа бол 1-р ангид 7000 орчим 6 настан шинээр элсэн суралцаж байна.

Харин цэцэрлэгт 25 мянга орчим багачууд хүмүүжихээр эрдмийн өргөөндөө цуглалаа. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр хүүхэд ихтэй. Тиймээс бид хүн амынхаа өсөлт, хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг хангахын тулд цаашид олон сургууль, цэцэрлэг барих хэрэгцээ шаардлага гарч ирж байна.

Мөн ашиглагдахгүй байгаа төрийн өмчийн барилгуудыг цэцэрлэг, сургууль болгон стандартын дагуу засаж, тохижуулан ажиллуулах ажлыг хийж байна. Энэ маань ч ажил хэрэг болж, хэд хэдэн байршилд цэцэрлэгтэй болсныг дуулгахад таатай байна.