2018.04.03

БНХАУ-ын туслалцааны хүрээнд монгол эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулна

Эмч мэргэжилтнүүд өмнөд хөршид Халдварт өвчин, элэг цөсний эмгэг судлалын сургалтанд хамрагдана. Нийт 18 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо үйлчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт монгол хэл дээр зохиогдох юм байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Энэ сургалтаас сурсан зүйлээ ирсэн хойноо  хэрэгжүүлж, хамт олон дундаа хуваалцаж, сурсан зүйлээ багаараа хэрэгжүүлэх, залуучуудаа сургах гэсэн зүйлүүдийг анхааран ажиллаарай. Үнэхээр энэ чиглэлээр ажиллавал үндэсний хэмжээний сургагч багшийн түвшинд үе шаттайгаар дараа дараагийн сургалтад хамруулах боломжоор эрүүл мэндийн яам хангана.

 Тус сургалт энэ сарын 4-нөөс 24-ыг хүртэл БНХАУ-д зохион байгуулагдах юм байна.