2018.07.04

Хоёр дахь тээвэрлэгч оруулж ирэх ажлыг намраас өмнө зохион байгуулна

МИАТ-ын либералчлалыг эхлүүлэхээр болсон агаарын тээврийн салбарт том ахиц болсон гэж харж байна.

Ингэснээр Монголоос эхлэх, дуусах олон улсын хөдөлгөөнд жил тутам 595 мянган зочин нэмэгдэх тооцоо гарсан байна. Салбарын яамнаас энэ ажлын хүрээнд хийгдэх олон улсын гэрээ хэлэлцээрийг ирэх намар гэхэд дуусгахаар яаравчилж байна. 

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Энэ хуулийг гол агуулга бол Бээжин, Сөүлийн чиглэлд нэг тээвэрлэгч байна гэсэн монололчилсон бодлогыг цуцалж байна. Сөүлийн чиглэлд бид 6 нислэг хийж байгаа боловч 22 нислэг үйлдэх шаардлагатай байна. Тиймээс нэг тээвэрлэгч байна гэсэн заалт үгүй болсноор хоёр дахь тээвэрлэгч орж ирнэ.