2018.06.20

Я.Содбаатар: Улаан цутгалангийн урсгал тасарсантай холбогдуулан БОАЖ-ын сайдад хандсан

Өвөрхангай аймгий Улаан цутгалан саяхан орсон хур борооны дараа дахин урсаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдсаныг орон нутгаас үгүйсгэж байна. Улаан цутгалан урсаагүй, хуурайшиж ангасан нутаг хэвээрээ байгааг Өвөрхангай аймгаас мэдээлжээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: БОАЖ-ын сайдад энэ сарын эхээр бичиг явуулсан. Үзэсгэлэнтэй байгалтай, аялал жуулчлал татдаг, ард иргэдийн шүтдэг ийм газруудын усны урсацтай холбоотой асуудлыг шинжлэх ухааны үүднээс гаргаж ирээч, дээд ундрагууд нь яаж тасалдаж байна, хуурайшилтаас болсон уу, хүний хүчин зүйлээс болж байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Минж байршуулахаас эхлээд эх ундаргыг сэргээдэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.