Өвөрхангай аймгийн бүсийн БОЭТ болон Есөнзүйл сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө
2018.05.08

Өвөрхангай аймгийн бүсийн БОЭТ болон Есөнзүйл сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өвөрхангай аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төв болон Eсөнзүйл сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө.

Эрүүл мэндийн яамнаас 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийж байна.