Super Student төслийн шилдгүүд тодорлоо
2018.06.19

Super Student төслийн шилдгүүд тодорлоо

Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын их сургууль “Супер студент” тэтгэлэгт төслийг 6 жил дараалан явуулж 60 орчим оюутнуудыг АНУ, Япон , БНСУ-ын их,дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулсан билээ.

2017-2018 оны хичээлийн  жилд  SUPER STUDENT-6” төсөл маань хүрээгээ тэлж “SUPER STUDENT ENTREPERNEUR” уриан дор нэгдэж, шинийг сэтгэгч, инновацилаг залуусыг нээн илрүүлж,  тэдний энтерпренер сэтгэлгээг хөгжүүлэх цаашлаад ирээдүйн өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор зохион байгууллаа.

34857923_426803114451907_6386606001100947456_n (1).jpg

34880156_426802891118596_3413840564653654016_n.jpg

SUPER STUDENT-6” төслийн хувьд “SUPER STUDENT ENTREPERNEUR” уриан дор залуу  энтерпренерүүдийг тодруулж, тэрхүү залуусыг АНУ, Япон , БНСУ-ын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаас гадна сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх, хэрэгжүүлж буй төсөлд нь хөрөнгө оруулж, гарааны компани байгуулж хамтран ажиллах зэрэг олон боломжуудыг олгож Их Засаг ОУИС-ийн оюутнуудыг өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шилдэг хүний нөөц бэлдэх зорилтын дор 2018 оны 6-р сарын 10-ны ням гарагт Тусгаар тогтнолын ордны их танхимд төслийн шалгаруулалтаа явууллаа. SUPER STUDENT-6” тэтгэлэгт төсөл 2 сарын турш 3 үе шаттайгаар явагдаж Рояаль HD  телевизийн дэлгэцээр олон нийтэд хүрч энэхүү билэгт сайн өдөр шилдгүүдээ шалгарууллаа.

АНУ, ЯПОН, БНСУ-Д 100% ТЭТГЭЛЭГТЭЙ  СУРАЛЦАХ ЭРХЭЭР ШАГНАГДСАН ОЮУТНУУД

  • Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн Э. Энхжаргал АНУ 100% тэтгэлэгтэй  сурах эрхийн бичиг
  • Рояаль Олон улсын дээд сургуулийн оюутан Э. Сондор “Няанго” төрлөөр Япон улсад 100% тэтгэлэгтэй  сурах эрхийн бичиг
  • Их засаг Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Ууганбаяр “Pick up school bus” төрлөөр БНСУ 100% тэтгэлэгтэй сурах эрхийн бичиг
  • Рояаль Олон улсын дээд сургуулийн “Earth ship эко байшин” төрлөөр Билгүүн БНСУ 100% тэтгэлэгтэй сурах эрхийн бичиг
  • Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн Б. Баттулга БНСУ 100% тэтгэлэгтэй сурах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.

34887508_426817227783829_6150164555352768512_n.jpg

34879367_426814227784129_6673569207281516544_n.jpg

35102794_426813171117568_5161362560104005632_n.jpg

ГАРААНЫ КОМПАНИ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХ ТӨСӨЛД  ШАЛГАРЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВСАН ОЮУТНУУД

  • Их засаг Анагаах ухааны сургуулийн А. Ариунжаргал, Г. Насантогтох, Б. Энх-Уянга, З. Халиунаа нар “Амирлан” гоо сайхны  брэнд бүтээгдэхүүнээр дөрвөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан.
  • Их засаг Хууль зүйн сургуулийн М. Буянжаргал, Б. Тэргэл, Б. Дөлгөөнтүмэн, Ц. Цэрэнханд нар “Приус машины хянах самбарын тайлбарыг монгол хэлээр хөрвүүлэх”  төслөөр гурван сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан.
  • Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн Ц. Пүрэвхүү 3 D принтерийг ашиглан “Протезийн үйлдвэр байгуулах” төслөөр гурван сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан.
  • Их засаг Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Б. Энхтуул, Б.Бямбажав, Б. Баттүшиг нар “Нархан” эсгийгээр ном хийх төслөөр гурван сая төгрөгний хөрөнгө оруулалт авсан.
  • Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн “3D принтер” төслөөр Д. Энхтөр, Ц.Цэнгүүн, А. Мягмардорж нар хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан.
  • Их засаг Боловсрол соёл урлагийн сургуулийн Баянаа “Монгол Ардын үлгэр  аппликешин"  төслөөр хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан.

 

34778975_426817404450478_2073463236727930880_n.jpg

34841724_426816114450607_4418376017245110272_n.jpg

ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРАЛЦАХ ЭРХ АВСАН ОЮУТНУУД

  • Рояаль Олон улсын дээд сургуулийн Э. Нандин-Эрдэнэ “Тэкор” комик төслөөр сургалтын төлбөрийн 60% хөнгөлөлт авсан.
  • Их засаг Боловсрол соёл урлагийн сургуулийн оюутан Гантуяа, Дэлгэрмаа нар “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн аппликешин” төслөөр сургалтын төлбөрийн 40% хөнгөлөлт авсан.
  • Их засаг Дүрслэх урлаг дизайн технологийн сургуулийн оюутан Т.Бөхчулуун, Б. Бат-Эрдэнэ, Б. Буяндэлгэр нар “Олон үйлдэлд сандал” төслөөр сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт авсан.
  • Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн оюутан Ө. Буян-Өлзий Б. Ууганбат нар “Автомат хонх” төслөөр сургалтын төлбөрийн 70% хөнгөлөлт авсан.

34885608_426817491117136_2209962545844846592_n.jpg