2018.05.25

Ё.Баатарбилэг: ЗГ ажлынхаа тайлан, төлөвлөгөөг ЯАРАЛТАЙ ирүүл

Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Засгийн газар агаарын бохирдлыг буруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил болох ирэх нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг яаралтай ирүүлхийг сануулсан юм.
Тэрээр 

Ажил хаялттай холбоотой ажлын хэсэг Засгийн газарт байгуулагдсан юм байна. Манай байнгын хорооны хамаарах төрийн үйлчилгээний байгууллагынхан суулт зарлаад нилээд удаж байгаа. УИХ-ын дарга, Манай байнгын хорооны нэр дээр албан бичгүүд өгсөн. Энэ дагуу холбогдох газар, сайд нарт нь санал хүргүүлсэн. Одоо энэ зөвшилцөлдөө сайн хүрээсэй гэж хүсэж байна. 

Би гол нэг зүйлийг хэлмээр байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгээс 1 сарын 31, 4 сарын 2 -нд гээд хоёр удаагийн зөвлөмж ЗГХЭГ-т хүргүүлсэн. Хийгдэж байгаа ажлынхаа талаар сар бүр ирүүлээч гэсэн, ерөөсөө ирүүлэхгүй байна. 5 сарын 1 өдөр ЗГХЭГ-ын даргын нэр дээр 5 сарын 15 өдөр хоёр байнгын хорооны хамтарсан хурлаар энэ асуудлыг хэлэлцэе, мэдээлэл  ирүүлээч гэсэн ерөөсөө хариу ирээгүй, хүлээгээд байгаа.

Энд хэлмээр байна 5 сарын 30-нд НББСШУ-ны байнгын хороо, БОХХАА байнгын хороо болон УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг агаарын бохирдлыг буруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно. Тайлангаа ирүүл. Засгийн газраас жилийн дараа Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй гэж зарласан. Тиймээс энэ жилийн хугацаанд хэн ямар ажлыг ямар хугацаанд хийх, мөн төсөв хөрөнгийг хэрхэн төсөвлөж байгааг, хэн хяналт тавих гэж байгаа гэсэн ажлынхаа төлөвлөгөөг маш тодорхой ирүүл Засгийн газар.