2018.05.22

Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв байртай боллоо

Мэргэжилтэй Монгол  ажилчдыг үнэлэмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг  дээшлүүлэх чиглэлээр сүүлийн онцгой анхаарч байна.  Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийг хоёр жилийн өмнө байгуулж, өчигдөр өөрийн байртай болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд C.Чинзориг байр сууриа илэрхийллээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд C.Чинзориг: Мэргэжлийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг  төрөлжүүлэн хөгжүүлэх асуудал чухал байна. Тус байгууллагууд өөрийн үйл ажиллагааны орлогоор сургалтынхаа материаллаг баазыг бэхжүүлэх хэрэгтэй.  Мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын бүсийн арга зүйн төв гэж  бий. Энэ байгууллага багш нарын хөгжлийг анхаарч ажилладаг.