"Хангарди-2018" спорт наадам болж өндөрлөлөө
2018.05.22

"Хангарди-2018" спорт наадам болж өндөрлөлөө

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Хангарди-2018" спорт наадам 2018 оны 05-р сарын 17-20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэхүү наадамд 10 багийн 450 гаруй тамирчид сагсанбөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтан албан хаагчид амжилттай оролцож амралтын өдрүүдээСПОРТлог өнгөрүүллээ!