
0
2012.05.01
Д.Тэрбишдагва: Нэг л өдөр мэдээлэл хийнэ
Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нар МАХН-д элслээ гэсэн мэдээлэл өчигдөр хүчтэй цацагдлаа. Тэд өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлийн эрхээ сэргээсэн талаараа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийх гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас утсаар тодрууллаа.
-Маргааш /өнөөдөр/ Төрийн ордонд МАН-аас гарсан тухайгаа мэдээлэл хийхээр болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Янз бүрээр яриад байгаа. Одоохондоо мэдээлэх боломж алга. Маргааш, негеөдөр хэзээ ч байж болно, нэг л өдөр энэ асуудлаар мэдээлэл хийнэ.
-Тэгэхээр намаасаа гарах гэж байгаа юм уу?
-Мэдэхгүй. Мэдээллэх болоогүй.
-Хууль зүй дотоод хэргийнсайдЦ.Нямдоржийг огцруулах асуудал тань юу болж байна вэ?
-Санал тавьсан гишүүдээс байр суурьнаасаа ухарсан нь бий. Миний хувьд огцруулах асуудал дээр хатуу байр суурьтай байгаа.
-Гаргасан саналаасаа ухарсан нь тэгээд хэн юм бэ?
-Мм...
(Тэрээр хэлэхийг хүссэнгүй утсаа салгасан юм).
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.