Ц.Даваасүрэн: Намаас гарна гээгүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.04.30

Ц.Даваасүрэн: Намаас гарна гээгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Загджав, Д.Тэрбишдагва нарын таван гишүүн намаасаа гарч, МАХН-д орохоо МАН-ын Удирдах зөвлөл, мөн намын бүлэгтээ мэдэгдэж гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэл өнөөдөр Төрийн ордонд тархсан юм. Түүгээр ч зогсохгүй Ч.Улаан гишүүн МАХН-ын сонгуулийн штабыг удирдан ажиллах болсон гэх мэдээлэл ч цацагдаад амжсан. Иймд бид УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс энэ тухай тодруулахад дараах хариулт өглөө.

-Таныг болон Ч.Улаан нарын гишүүдийг намаасаа гарах нь гэж сонслоо. Үнэн үү?

-Миний хувьд бол намаасаа гарна гэж хэлээгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг намын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанаас хэлэлцээд “Огцруулахгүй” гэж шийдвэр гаргахад нь түүнийг нь эсэргүүцэж одооноос эхлээд би бүлгийн хуралдаанд оролцохгүй шүү” гэдгээ л албан ёсоор бүлэгт мэдэгдсэн.

-Гэхдээ та таван гишүүн шууд МАХН-д элсээд, сонгуулийнх нь ажлыг гардаад явах юм биш үү. Ч.Улаан гишүүн сонгуулийн штабыг даргална гэсэн мэдээлэл цацагдаад байна л даа?

-Одоохондоо МАХН-д орох тухай асуудал миний хувьд байхгүй.