2012.04.28
Хонконг дахь хятад эмэгтэйчүүдийн төрөлтийг хязгаарлана
Хятадын “Нэг гэр бүлд нэг хүүхэд” бодлоготой холбоотойгоор хятад эмэгтэйчүүд Хонконгод төрөх нь сүүлийн үед эрс нэмэгдээд байгаа билээ. Үүний улмаас тус хотын хувийн болон улсын эмнэлгүүдэд багагүй ачаалал үүсч, иргэд нь эрүүл мэндийн яаралтай үйлчилгээ авах бололцоо харьцангуй багассан хэмээн гомдол гаргах болжээ.
Тиймээс ирэх онд Хятадаас Хонконгод төрөхөөр ирдэг эмэгтэйчүүдэд үзүүлдэг эх барих тусламж үйлчилгээг хязгаарлана хэмээн тус хотын шинэ тэргүүн Лян Жэнин мэдэгдсэн байна. Энэ бодлого нь улсын эмнэлгүүдэд хамааралтай хэдий ч эрүүл мэндийн хувийн байгууллагууд ч мөн үүнтэй санал нэгдэж эхэлжээ.
Долдугаар сарын 1-нээс ажлаа эхлэх Лян Жэнин одоогийн нөхцөл байдлыг өөрчилж, эх барих үйлчигээний нөхцлийг чангатгах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр дээрх саналыг дэвшүүлж байгаа юм байна.
Дээрх хууль хүчин төгөлдөр болчихвол ирэх оноос эхлэн Хятадаас ирэх жирэмсэн эмэгтэйчүүд Хонконгийн иргэнтэй гэрлээгүй л бол эх барих тусламж үйлчилгээ авах эрхгүй болох гэнэ.
Түүнээс гадна Хонконгд төрсөн хүүхдүүдийн эцэг эх нь тус хотын байнгын оршин суугчид биш бол шууд иргэншил авахгүй юм байна. Өнөө цагт Хонконгд төрсөн хятадууд тус хотод ажиллаж амьдрах эрх болон тэндэхийн паспорт авах эрхтэй байдаг гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.