Д.Оюунхорол: Ямар ч маргаан хэрүүл болоогүй
2012.04.30

Д.Оюунхорол: Ямар ч маргаан хэрүүл болоогүй

УИХ-ын гишүүн Д.ОюунхоролыгМАН-ын нарийн бичгийн даргаД.Сарангэрэлтэй маргалдсан тухаймэдээлэл өдөр тутмын сониндхэвлэгдсэн. Энэ талаар УИХ-ынгишүүн Д. Оюунхоролоос тодрууллаа.
-"Өдрийн сонин"-д "ТV-5" телевизийн захирал байсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлтэй муудалцсан гэдэг мэдээлэл гарчээ. Энэ мэдээллийн талаар тодруулах гэсэн юм?

-Өнөөдөр өглөө ажилдаа ирээд өдөр тутмын сонинуудыг унштал "Өдрийн сонин"-д маш цочирдмоор материал гарсан     байсан. Би Д.Сарангэрэлтэй тааралдалгүй бараг сар орчим болсон байх аа, юун хэрүүл хийх. Гол нь УИХ-ын сонгууль дөхөж байгаа учраас улстөрч эмэгтэйчүүдийн нэр хүндийг ямар нэг байдлаар унагах бодлоготойгоор захиалга, зорилготойгоор ийм материалыг хэвлэн нийтлүүлсэн юм байна даа л гэж харж сууна. Би "Өдрийн сонин"-ы удирдлагатай ярих гээд одоог хүртэл холбогдож чадаагүй л байна. Гэхдээ "Танан гэдэг нэртэй . сэтгүүлч энэ сонинд байдагтүй ээ" гэж хэлсэн. Тийм учраас хуурамч нэртэй материалаар бидний нэр хүндийг унагаах оролдлого хийжээ гэж ойлгож байгаа.

-Тийм хэрүүл огт болоогүй гэсэн үг үү?

-"Өдрийн сонин"-д гарсан шиг юм бидний хооронд хэрүүл болоогүй, бидний харилцаа хэвийн байна. Тийм учраас тэр материалыг бичиж, нийтэлсэн сэтгүүлч мэдээллээ нягталж, нарийн учирьгг олж, эргэж хандаасай гэж бодож байна.

-Ер нь та Д.Сарангэрэл даргатай өмнө нь санал зөрсөн асуудал бийюу?

-Улстөрд байгаа хүмүүсийн дунд янз бүрийн асуудлаар санал зөрөх, нэгдэхгүй байх .нь энгийн л байдаг асуудлын нэг шүү дээ.

-Хэвлэлүүд ор үндэсгүй мэдээлэл бичдэггүй, заавал эх сурвалжтай байдаг. Магадгүй танай дотроос "шидсэн" чулуу биш байгаа даа?

-УИХ-аас баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай байх маш тодорхой заалтуудыг тусгаж өгсөн. Хэрвээ та хүний тухай бичих гэж байгаа бол захиалагчийг нь авсан төлбөр тэйгээ гэрээн дээрээ бичих үүрэгтэй. Мөн сонин нийтлэлийн бодлогоороо энэ асуудлыг бичих бол бас тодорхой хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нягтлаагүй, үндэслэлгүй материалыг бичсэн тохиолдолд хариуцлага хүлээж, торгуулиа төлнө. УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн хамгийн хариуцлагатай заалт энэ. Тэгэхдээ би "Өдрийн сонин"-той шүүхдэлцэж, цагдаа сэргийлэх болоод явалтай биш. Гол нь тус сониныхон энэ мэдээллийг хараад хүний ёсоор хандаасай л гэж бодож байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.