2018.02.15
ХНХ-ын сайд С.Чинзориг Өвөрхангай аймагт ажиллаа
ХНХ-ын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд, Баян-Улаан сумын иргэдтэй уузжээ.
Энэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг сайжруулах эрхзүйн зохицуулалтыг иргэд талархан хүлээн авч байна. Харин хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зарим дүрэм журмууд тодорхойгүй байгааг Өвөрхангай аймгийн иргэд салбарын сайдаас лавлаж байлаа.
ДНБ-ий 10 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь хөдөө аж ахуйн салбар. Энэ салбарын хүний нөөц нь малчид байдаг. Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчин бий. Гэтэл тэдний ерөө 10 хүрэхгүй хувь нь л нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг гэсэн судалага бий.