2018.05.04

М. Билэгт: Иргэдээ ажилтай , орлоготой болгоход яаж анхаарах гэж байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төлийг  Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд  давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна.

 УИХ-ын гишүүн М. Билэгт:

Өнөөдөр эдийн засгийн өсөлт зогссон байна. Гэхдээ иргэдээ ажилтай , орлоготой болгоход яаж анхаарах гэж байна. хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 80 хувь хувийн хэвшилд ажиллаж байна. Хувийн хэвшлээ яаж дэмжих гэж байна вэ? Ажилгүй иргэдийн 45 хувь нь 25-40 насныхан байна. Бас ажилд тэнцэхгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ? Ажилгүй иргэдийн 40 хувь дипломтой залуучууд байна. Боловсролын салбарын тогтолцоог яаж сайжруулах вэ? Эрүүл мэндийн салбарыг яаж дэмжих вэ? Иргэд урьдчилан сэргийлэх биш, харин хүндэрсэн хойноо эмнэлэгт хандаж байна. Бас бэлчээрийн даац хэтэрлээ гэж байна. Мах борлуулах ажлын хариуцсан яам нь хариуцаж хийгээч ээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

ДНБ-ний 80 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлээ дэмжихэд арилжааны банкнуудын хүүг бууруулахад анхаарах хэрэгтэй.

Хүү буурна гэдэг цаанаа эдийн засгийн бүх үзүүлэлттэйгээ холбоотой. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтэн дээрээ анхаарах хэрэгтэй. Татварын багц хуулин дээр орж ирж байгаа өөрчлөлт чухал. Татвар багасна гэдэг нь хувийн хэвшлийг дэмжих юм. 2016 онд өрхийн хэрэглээ 9 хувиар буурч байсан бол 2017 онд өрхийн хэрэглээ өссөн. Энэ бол товчхондоо ард иргэдэд бага ч гэсэн хүрч байгаагийн илрэл юм.

Ажлын хэсэг: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны хувьд  анхан шатны тусламж үйлчилгээ даатгалаас санхүүжиж  айгаа. Хууль эрхзүйн хүрээнд хийгдээд явж байна. Татвар талаас нь хархад 396 тэрбум төгрөгний 1,3 хувь буюу 5 тэрбум нь анхан шатны тусламж үйлчилгээг санхүүжүүлж байгаа нь оновчтой хувилбар биш.