Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 79.3 хувийн биелэлттэй байна
2018.05.04

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 79.3 хувийн биелэлттэй байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийгхэлэлцэж байна. Тус төлийг  Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Төслийн танилцуулгын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд  давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримталаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн биелэлтийг бодлого тус бүрээр нь авч үзвэл:

  • Макро эдийн засгийн бодлого-90.0 хувь
  • Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого-66.8 хувь
  • Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого-77.0 хувь
  • Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх  бодлого- 83.4 хувь
  • Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого-86.5 хувьтай гарсан байна 

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 

Одоо гишүүд асулт асууж, хариулт авч байна.