2018.04.19

О.Баасанхүү: Хуулиа дээдлэхгүй байж, хууль дээдлэхгүй байна гэж явах нь зөв үү?

УИХ-ын нэгдсэн /2018:04:19/ хуралдаанаар Үдсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг томилох 2016.07.20 өдөр өдрийн шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн ҮХЦ үзсэн юм. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг өчигдөр Байнгын хороод хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн бол Хууль зүйн байнгын хороо хүлээж авах боломжтой хэмээн  үзсэн юм. 

Энэ үер УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: ҮХЦ нь Үндсэн хуулийг зөрчсөн маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу эсвэл өөрийн санаачлагаар, УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, УЕП-ын хүсэлтээр гэсэн байна. Иргэн өргөдлөө татаад авчихсан гэхээр хэний санаачлагаар хэлэлцсэн бэ? Их хурал, Дээд шүүх гаргаагүй байна. Хууль зарлиг, Засгийн газрын шийдвэрийг шалгах ёстой юм байна. Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгах ёстой. Харин хууль зөрчсөн үү?  гэж шалгах ёсгүй. Хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой. 60 аас дээш насны иргэд хөдөлмөр эрхлэхгүй, гавьяаны амралтаа авах ёстой.  Гэтэл ҮХЦ-д байгаа 8 гишүүний 4-5 хүн нь гавьяаны амралтаа авах ёстой хүмүүс. Тэгвэл энэ асуудлыг хэнд хандах вэ? Сүүлдээ улс төрийн намын хуралд оролцсон, Төрийн ордонд хурал хийсэн гээд байгаа. Би хурал хийгээгүй. Сохор хүн сохор хүндээ зам заахгүй гэж үг бий. Хуулиа дээдлэхгүй байж, хууль дээдлэхгүй байна гэж явах нь зөв үү?

Миний ойлгож байгаагаар хууль дээдлэх зарчим гэдэг бол, хуулийн тодорхой заалт тодорхой үг үсэг зөрчсөн болохоор хуулиа дээдлээгүй гэсэн үг бас биш. Заалтыг өөрчилж болно ш дээ. Үндсэн хууль гэдэг маань бүх нийтэд дагаж мөрдөх зүйл.  

УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан хариуллаа

Цэцийн гишүүдэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Цэцийн гишүүдийн насыг хязгааргүй байсныг 65 нас болгож өөрчилсөн. Цэц, Их хурал хоёрын хоорондын харилцаа сөргөлдөөнтэй байдаг. Энэ бол хууль зүйн маргаан. Ярилцаж, ойлголцох асуудал.