2018.04.17
Ж.Энхбаяр: Ямар хүнсэнд баяжуулалт хийх вэ?
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2018.04.17/хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Хуулийн төслийн 3.2-т Хуулийн үйлчлэх хүрээ гэдгээс асуух асуулт байна. Албан журмаар баяжуулан үйлдвэрлэж байгаа хүнстэй ижил төрлийн хүнсийг импортлохтой харилцах харилцаанд энэ хууль үйлчилнэ. Үүнийг задалж тайлбарлаж өгнө үү? Яг өнөөдөр манай улс хүнснийхээ бараг 60 гаруй хувийг импортоор хангаж байгаа. Маш олон төрлийн хүнс бий. Жилдээ нэг их наяд төгрөгний хүнсийг импортоор авч байна. Үндсэндээ суурь хэрэглээний дийлэнх нь. Албадлагаар нэг төрлийн хүнсийг аваад баяжуулсан нөхцөлд дутагдсан хүнсийг бид яах вэ? Импортлохын тулд баяжуулах шаардлага тавьж байна. Нийт импортолж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь эцсийн бүтээгдэхүүн байдаг. Ямар хүнсийг баяжуулах вэ?
ХХААХҮЯ-ны Зохицуулалтын албаны дарга П. Гантогтох хариуллаа.
Хуулийн төслийн зохицуулалтаар Засгийн газраас албан журмаар баяжуулах хүнсний нэр төрлийг оруулж ирнэ. Эхний харж байгаагаар гурил эсвэл давс гэж харж байна.
Ж. Энхбаяр: Гурилан дээр баяжуулалт хийнэ гэж байсан. Гурил импортоор их орж ирдэг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ? гэсэн асуултыг ажлын хэсгээс тодрууллаа.