2018.04.11

Цэцийн дүгнэлтийн дагуу УИХ хуулиа засаагүй 4 сар өнгөрчээ

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын  тухай хуулийг өөрчилсний дараа Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой гэсэн дүгнэлтийг хууль зүйн байнгын хороонд дээр  өчигдөр танилцууллаа. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:  Асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд хууль зүйн дүгнэлтийг гаргах хэрэгтэй.  Иргэнээс тусдаа эрх эдлэх явдал их хурлын гишүүдэд байхгүй. Бид бүгдээрээ мөрдөгдөж шалгагдаж байсан.

Ийнхүү УИХ-ын тухай хуулиа яаралтай засахаас өөр аргагүй болоод байна.