2018.04.09
С.Эрдэнэ: Засгийн газарт хатуу шахалт үзүүлж ажиллана
УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт шаардлага хүргүүлж, алдаагаа засахыг анхааруулж байна. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй, дорвитой ажиллаж чадаагүй тохиолдолд Засгийн газрыг огцруулж цаашлаад УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ гэдгээ сөрөг хүчний бүлгийнхэн илэрхийлсэн.
Тэгвэл хаврын чуулганы хугацаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эрх баригчдыг дахин алдаагаа засаж, урагштай ажиллахыг хатуу шаардахаа мэдэгдлээ.