2018.04.06

Д.Тэрбишдагва: Евро Азийн бүс нутагтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Гадаад бодлого бол  том бодлого. Бид 2 хөрштэйгээ сайн ажиллах хэрэгтэй. Юу ч болоогүй байж, бусад улс орны талаар буруу зөрүү ярьж болохгүй. Нүүдлийн соёлтой, далайд гарцгүй улс. Киргиз улс ямар ч үед дэмждэг. Евро Азийн бүс нутагтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. Төв Азийн бүс нутгийг дэмжиж ажиллах хэрэгтэй.Улс орон, эдийн засгийн нөхцөл байдлаа харж, хөрш орнууд өмнө нь нөхөрлөж байсан улс орнуудтайгаа найрсаг харилцаатай байх хэрэгтэй. Энэ тогтоолын төслийг дэмжиж байна