Наурызын Баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлье
Өнөөдөр Наурызын баяр.
Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ. 3 сарын 22 буюу өдөр, шөнө тэнцдэг энэ өдрийг Казахын ард түмэн хаврын “төрсөн өдөр” хэмээн үзэж шинэ жил гарч байгаа хэмээн бэлэгддэг тэмдэглэдэг.
Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна.
Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд Казах ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Казах түмэндээ Нарны баяр - Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье"
УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Наурыз кутты болсын! Өнөөдөр Казах ард түмний баярын өдөр тохиож байна. Та бүхэндээ баярын мэнд хүргэе.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Өдөр шөнө тэнцдэг өдөр Казах ард түмний хамгийн том тэмдэглэлт Наурыз-ын баяр болж байна. Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлэн мэндчилье"
УИХ-ын гишүүн Я.Содбаатар баярын мэндчилгээ дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Казах түмэнд баярын мэнд дэвшүүлье. Наурыз-ын баярын өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг билээ".
УИХ-ын гишүүн О.Баасанхүү " Миний ширээн дээр охины маань ийм зураг байдаг юм. Эрдэнэтийн казах иргэдийн маань бэлэглэсэн дээл. Энэ зургийг харах бүртээ казах иргэдийнхээ өгөөмөр сайхан сэтгэлийг санан дурсдаг. Та бүхэндээ Наурызын баярын мэнд хүргэе"