С.Чинзориг: Өвлийн морин уралдааныг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон
2017.12.13

С.Чинзориг: Өвлийн морин уралдааныг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон

Өвлийн морин уралдаан зохион байгуулах хугацааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр өөрчилжээ. Энэ талаарх тус яамны сайд С.Чинзоригоос тодрууллаа.

Өвлийн морин уралдааны хугацааг Н.Номтойбаяр сайд байхдаа өөрчилсөн гэсэн. Энэ асуудлыг та судалсан уу?

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны тушаалаар өвлийн морин уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон байдаг. Энэ хугацаанд болж буй морин уралдаанд унаач хүүхэд оролцуулахгүй байх шийдвэр гарсан. Өмнөх сайд Н.Номтойбаяр хугацааг нь өөрчилсөн байсныг ажлаа авсны дараа судалж үзээд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн.: Тодураалбал,  тавдугаар сарын 1 хүртэл морин уралдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг сэргээсэн. Мөн хугацаанд бага насны хүүхдээр хурдан морь уралдуулахгүй байх юм.

-Хугацааг өмнө нь юу гэж өөрчилсөн байсан вэ?

Тавдугаар сарын 1 өөрчлөөд билгийн тооллын Цагаан сарын шиний 1-нээс хойш хурдан морины уралдаан зохион байгуулж болохоор өөрчилсөн байсан.

-Өнгөрсөн жил Дүнжингарав уралдааныг зохион байгуулснаас хүүхэд бэртсэн асуудал шүүхийн шатанд байгаа. Тавдугаар сарын 1-нээс өмнөх морин уралдаан зохион байгуулбал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хүмүүс цагаан сарын дараагаас хавар эхэлж байна гэж ойлгодог. Гэвч тавдугаар сарын 1 болж байж газар гэсч, ханш нээгддэг. Тиймээс заасан хугацаанд хурдан морь уралдуулахгүй байх тушаалыг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хэрэгтэй. Тушаалыг зөрчих юм бол хууль хяналтын байгууллагуудад хандах зэргээр дараагийн арга хэмжээ авах шаардлагатай.

Сэтгүүлч С.Уянга