2017.12.06

Хувийн компанид төвлөрдөг орлогоор төсвийн алдагдлыг багасгах боломж байгаа

Ирэх онд нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн татварыг нэмэгдүүлнэ гэдэг шүүмжлэл гараад байгаа.

Гэтэл иргэдэд дарамт учруулахгүйгээр төсөвт нэмэр болох орлого бүрдүүлэх олон шийдэл байгаагаас хувийн компанид төвлөрдөг машин ачлагын төлбөрөөр төсвийн алдагдлыг багасгах боломж байгаа юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бид цаашдаа өөр эх үүсвэрээс яаж төсвийн алдагдлыг нөхөх талаар бодох хэрэгтэй юм.

НИТХ дахь АН-ын бүлэг Ц.Баатархүү: Энэ журам нь хоорондоо уяалдахгүй байгаа. НИТХ-ээс гаргах журам бол аль аль байршлуудад автомашин хааж тавих юм бол ачиж болох вэ гэдгийг зааж өгдөг. Энэ байршилд машин зогсох юм бол хэрхэн ачих вэ гэдгийг ХЗДХЯ -ны сайдын журмаар шийддэг. Энэ журмыг шинэчлэх хэрэгтэй.