
2018.03.16
Жижиг дунд аж ахуйн нэгжийн СТОУС-ын хэрэглээний тайлбар ном шинээр хэвлэгдэн гарлаа
Монгол Улсын хувьд жижиг дунд аж ахуйн нэгж /ЖДААН/-ийн нягтлан бодох бүртгэлийн системийг боловсронгуй болгож, олон улсын жишигт ойртуулж, энгийн, ойлгомжтой байдлаар нийтийн хэрэглээ болгох шаардлагатай байгаа билээ.
ММНБИ-ийн ахлах багш, доктор Р.Дариймаа ЖДААН-ийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/-ыг үндэсний онцлогт нийцүүлж, нягтлан бодогчдын мэдлэг, чадварт тус дэм болохоор энэхүү гарын авлагыг бэлтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгож байна.
Номонд 2015 оны ЖДААН-ийн СТОУС-ыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан ойлгомжтой байдлаар бүдүүвчээр хураангуйлан, жишээн дээр тайлбарласнаас гадна НББОУС-ын сангийн 2017 оны судалгааг хавсралтаар оруулсан нь судлаачид, оюутнуудад тусламж болгохыг зорьжээ.