2018.03.01
О.Баасанхүү: Г.Алтан, Ш.Батхүү нарын жараахайнуудтай бус цаад эзэнтэй нь хариуцлага тооцох ёстой
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авсан асуудал Үндсэн хуулийн цэцийн түвшинд яригдаж байгаатай зэрэгцээд энэ үйлдвэрийн 51 хувийг гадаадын банкны барьцаанд тавьсан асуудал ч шийдлээ олоогүй хэвээр байна.
Монгол улсын төсвийн гол бүрдүүлэгч болсон энэ үйлдвэрийг барьцаалсан буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдээд байна. Тэрээр өчигдөр зарим баримтыг гаргаж, сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ.
"Энэ нөхцөл байдлыг хийсэн, дарсан этгээдүүдтэй хариуцлага тооцох ёстой. Ялангуяа нөгөө Г.Алтан эсвэл Ш.Батхүүтэй бус зээлийн шугамыг нээсэн, зээлийн өөрчлөлтийг гаргасан, гарын үсэг зурсан зөвшөөрсөн хүмүүсийн араас хөөцөлдөж явах ёстой. АН, МАН, МАХН байх нь хамаагүй ил болгох ёстой" гэсэн юм.