2018.03.01
Нэгдмэл тайлагналын Олон улсын хурал болж байна
Нэгдмэл Тайлагналын Олон Улсын Зөвлөлөөс Корпорацийн засаглалын олон улсын байгууллагатай хамтран Нэгдмэл тайлагналын олон улсын анхдугаар хурлыг зохион байгуулж байна.
Хурлаар эдийн засаг, бизнес, нийгмийн асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчинд хэрхэн урт хугацаат корпорацийн үнэ цэнийг бий болгох, бизнест нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, компанийн засаглал болон тайлагналын харилцан холбоо, нэгдмэл тайлагнал болон корпорацийн засаглалтай холбоотой хөгжил, дэвшил, сүүлийн үеийн судалгаа тайланг хэлэлцэж байна.