УИХ-ын гишүүн Я.Содбаатар санаачлан “Эрүүл энхийн аян” -г өрнүүлэв
#Томилолт буландаа УИХ-ын гишүүдийн тойрогтоо хийсэн ажлуудыг цувралаар хүргэж байна. Энэ удаад Өвөрхангай аймгаас сонгогдсон Я.Содбаатар гишүүний хийсэн ажлуудаас онцлон хүргэе.
“ЭРҮҮЛ ЭНХИЙН АЯН”
“Эрүүл энхийн аян”-ыг санаачилж, өрнүүлжээ. Аяны хүрээнд аймгийн иргэдийг хавар, намар буюу жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Арга хэмжээг цаашид жил бүр уламжлалт болгон зохион байгуулах аж.
Өнгөрсөн хавар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын багтай хамтран эхо, урологи, эмэгтэйчүүд, мэдрэл, элэг цөс, зүрх, дотор эрхтний үзлэг оношилгоог хийжээ. Харин намар ахмад настнуудыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулсан байна.
Зөвхөн үзлэг оншилгоонд хамруулаад зогсохгүй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Энэхүү аянд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин сум тус бүрээс дунджаар 300-400 орчим иргэд хамрагджээ.
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймагт олон талт ажлуудыг эхлүүлээд байна.
Тухайлбал, өнгөрсөн онд Уянга сумын Жаргалант багт 50, Бат-Өлзий суманд 75 хүүхдийн цэцэрлэг (одоогийн байдлаар 150 хүүхэд хамрагдаж буй), түүний салбар 35 хүүхдийн гэр цэцэрлэгийг Улааны аманд шинээр ашиглалтад оруулсан байна.
Түүнчлэн энэ онд Хужирт сумын цэцэрлэгт их засвар хийх, Хархорин сумын Шанх багт Франц улсын Educate нийгэмлэгийн тусламжаар 50 хүүхдийн хоёр ангитай гэр цэцэрлэг ашиглалтад оруулжээ.
ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭД
Энэ оны 8 сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр байшин нурж , хоёр хүн бэртэж, 47 айлын хашаа нурж, 13 айлын гэр салхинд хийсч, 20 гаруй айлын байшингийн цонх хагарч дээвэр нь нурсан байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар гамшигт өртсөн иргэдэд 17 өрхөд 42,5 сая төгрөгний өртөг бүхий гэр гамшигт өрсөн айлуудад хүргэсэн байна.
СУРАГЧДЫН БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургууль төгссөх ангийн сурагчдад зориулсан гарын авлага хүргүүлжээ. Уг гарын авлагад 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Оюутны хөгжлийн зээлийн журам, “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын болон үндэсний тэтгэлэг, хувийн болон төрийн бус байгууллагуудын тэтгэлэгүүд, гадаадад суралцах тухай, хувь хүний хөгжлийн талаар мөн шинэ оюутнуудад зориулсан мэдээллийг багтаажээ.