Хуралдаа суудаггүй гишүүдийг эргүүлэн татдаг болно
УИХ-ын нэгдсэн чуулганы ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь парламентийн нэр хүндийг унагаж, иргэдийн итгэлийг бууруулж эхлээд байгаа юм.
Тиймээс УИХ-ын хуралдааны ирцийг сайжруулах, дэгийг сахиулах асуудал хөндөгдөж эхэллээ. Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх шаардлага бий гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Д.Оюунхорол: УИХ-д суудаггүй гишүүдэд ямар хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Гишүүд хууль тогтоох ажилд хэрхэн яаж оролцсон байдлыг дүгнэдэг байх хэрэгтэй. Магадгүй УИХ-ын гишүүд ядаж магистрын боловсрол эзэмшсэн, тодорхой төрийн байгууллагад ажилласан, туршлага дадлагатай хүн монголын төрд төр, ард түмний гүүр болж ажиллах нь зөв юм.
Х.Нямбаатар: Кноп дарах, чуулганы хуралдааныг үндэслэлгүйгээр таслах зэрэг олон асуудлууд хөндөгдөж байгаа. Олон улсад хуралдааны ирцийг хангахын тулд парламентийн цагдаа гэдэг бүтэц байна. Мөн цалингаас нь хасдаг хариуцлагын механизмууд байдаг. Хаврын чуулганд хуралдааны дэгийг боловсронгуй болгох асуудал орж ирнэ.