Ж.Ганбаатар: Жижиг дундын хууль удахгүй өргөн барина
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр хаана. Үдээс өмнөх чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Хуулиудыг өргөн барих, хэлэлцэх дээр Хууль, тогтоомжийн тухай хуулиа ягштал барьдаг баймаар байна. Ингэснээр хуулийг хэлэлцүүлгүүдийн дараа зарчмын зөрүүтэй олон санал хураахаас сэргийлнэ. Хөгжсөн улсуудыг харахад, хууль гаргахаасаа өмнө нийгэм рүүгээ сайн сурталчилдаг, үүнийхээ дараа хуулиа баталдаг жишигтэй болсон. Бид ингэхгүйгээр хууль батлаад, эргээд энэ сөрөг дагвартай байна.
Хоёрдугаарт нь, УИХ-ын тухай хууль өөрчлөлт оруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал ярьдаг УИХ-ын байнгын хорооны тоог нэмэх, мөн зарим байнгын хороодуудыг нэгтгэх боломж байна уу. Тухайлбал сая зээл авах тухай ярьсан. ЭЗБХ дээр энэ талаар “ийм зээл авна” гэдгийг л ярьсан болохоос ийм ийм газар зээл өгнө гэдгийг огт ярьдаггүй. Гэтэл гишүүд тойргийнхоо асуудлыг нэгдүгээрт ярьж байна. Харин зээлээ хэрхэн төлөх, хэн төлөх талаар яриагүй. Гэтэл эдийн засгийн үр өгөөж нь нэгдүгээрт байх ёстой. Үүнийг засмаар байна.
Мөн гишүүд Худалдааны тухай хууль дээр санаачлагатай ажилламаар байна. Энэ хуульд зүгээр нэг дамын наймаачны тухай бус алт, зэс, нүүрс гээд Монгол улсад худалдаалж байгаа бүх зүйл хамаарна.
Жижиг дундын хууль удахгүй бид өргөн барина. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой юм байна гэж ойлголоо.