Ж.Сүхбаатар: МАХН-ын их хурлаар намын даргаа албан ёсоор сонгох байх
УИХ-ын гишүүнЖ.Сүхбаатарыг "Ярилцах танхим"-даа урилаа.
-Та"Шинэчлэгдэж чадаагүй улстөрчид нь зайгаа тавьж өгөх цаг болсон" гэж нэг ярилцлагадаа хэлж байсан. Тэгэхээр МАХН-ын удирдлага шинэчлэлийн талаар ярьж эхлээд буй энэ үед өөрийн тань хэлж байсан дээрх санааг ярилцлагынхаа үндсэн сэдэв болгомоор байна?
-Танай сонинд бараг хагас жилийн өмнө өгсөн ярилцлагад тэгж хэлсэн байх аа. Тийм үү,
-Тийм ээ. МАХН-ын Бага хурлын өдөр хэвлэгдсэн санагдаж байна?
-Ярилцлага маань ч гэсэн тийм гарчигтай гарсан байсан шүү дээ. Миний тэр үед хэлж байсан үг маань өнөөдрийн яриад байгаа МАХН-ын шинэчлэлтэй холбоотой байсан болов уу гэж бодож байна.
-Тухайн үед тодруулжасуугаагүй асуултаа одоо тавих хэрэгтэй юм шиг байна. Таныхаар шинэчлэгдэж чадаагүй улстөрч гэж хэнийг хэлээд байна вэ?
-Ер нь намын удирдлагын түвшинд мэргэжлийн улстөрчдөөс бүрдсэн байгууллага байдаг. Иймд бидний XXVI Их хурлын өмнө бодож санах гол зүйл маань шинэчлэгдэж чадаагүй нам бас л зайгаа тавьж өгөх цаг үе ирээд байгаа тухай байх ёстой. Тийм учраас л орон зайгаа авч үлдэхийн тулд нам зайлшгүй шинэчлэгдэх хэрэгтэй. Нам шинэчлэгдэнэ гэдэг нь дээр хэлж байснаар улстөрчид чгэсэн шинэчлэгдэх тухайасуудал. Шинэчлэгдэж чадсан улстөрчид гэдгийг би хэн нэгэн залуу, ахмадгишүүн рүү хандаж хэлээгүй. Ерөөсөө л өнөөдөр байгаа улстөрчид бид арга барил, сэтгэлгээний хувьд шинэчлэгдэж чадаж гэмээнэ нам нь, төр нь шинэчлэгдэж чадна. Би энэ утгаар нь л хэлсэн. Нэг ёсны яах аргагүй бид шинэ орон зай дээр гарч ажиллах хэрэгтэй байгаа.
-Гэхдээ л ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь олон жил улстөрд монополь байдлаа тогтоосон улстөрчид шинэчлэл хийж чадахгүй гэдгийг хэлээд байгаа юм биш үү?
-Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй ч гэсэн тэд ирж яваа цагийн дууг дуулж байгаа. Уг нь дууг дуулах залуусын ард алга таших хэрэгтэй л дээ.
-Улстөрчдийн хувьд тийм байж. Харин МАХН-ын шинэчлэл бодит шинэчлэл байж чадах уу. Мэдээж шинэчлэл ярьж байгаагийн цаад зорилго нь улс төрд урт удаан хугацаанд оршин тогтнох тухай шүү дээ. Үүний ч тулд үзэл баримтлалаа, нэрээ өөрчлөх талаар яриад эхлэх шиг боллоо. Тэгэхээр энэ шинэчлэл бодитой байж чадах уу?
-Энэ асуулт чинь өөрөө хамгийн гол сэдэв нь л дээ. Улстөрийн намын шинэчлэл хэзээ бүрэн дүүрэн утгаараа бодитой болж чаддаг вэ гэхээр нэр, үзэл баримтлал төдийгүй зохион байгуулалт,үйл ажиллагаа, намынарга барил, гол шийдвэр гаргаж буй хүмүүсийн сэтгэлгээ, тэр" шийдвэрийг хүлээн авч байгаа намын гишүүдийн ойлгоц гээд бүх зүйлийг нэг багцаар авч үзсэн тохиолдолд бодитойшинэчлэл болж чаддаг. Гэхдээ шинэчлэл тасралтгүй явагдаж байдаг зүйл. Гол нь түүнийг зевхөн шинэчлэл бус шинэтгэлийн буюу реформын түвшинд цогц бүрнээр нь тавьж гаргаж ирэх хэрэгтэй. Эндээс тодорхой хэлэх юм бол улс төрийн нам олонхийн саналыг авч чадахгүй бол шинэтгэлийн асуудлыг зүй ёсоор нь тавих цаг иржээ гэсэн үг. Тодорхой сонгогчдын дэмжлэгийг авч байгаа ч олонхийн дэмжлэгийг авахгүй байна гэдэг чинь өөрөө асуудал.
-Тодруулаад асуухад, сонгуулийн дүнтэй холбоод үзвэл МАХН-д асуултын тэмдэг гараад ирсэн гэж ойлгож болох уу?
-Асуултын тэмдэг байгаа.Яагаад байна гэхээр манай нам бүр болохоо байчихсан зүйл байхгүй. Гэхдээ 2004, 2008 оны сонгуулийн дүнгаваад үзэхэд сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй. Энэ бол асуудал. Хэдийгээр сонгуульд ялалт байгуулсан ч сонгогчдын дэмжлэг 50 хувьд хүрээгүй. Хоёр сонгууль дараа иймдүн гарна гэдэг бол нэг их сэтгэл түгшээд байхааргүйч улс төрийн намын ирээдүйгээд бодож үзэх юм бол асуудалтай болоод байгаа юм. Манай нам 1996 онд шинэчлэлийн санаачилгыг иж бүрнээр нь дэвшүүлснээрээ 2000 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 56 хувийн санал авч байсан. Эндээс манай намд дотоод үйл ажиллагаандаа хүртэл Шинэчлэл хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Ингэснээрээ намын дарга болон хэн нэгэн хүнийг өөрчлөх ёстой гэж би хэлээгүй шүү.
-Гэхдээ нэр, үзэл баримтлалаа шинэчлэх нь үйл ажиллагааны шинэчлэл байж чадна гэдэгт эргэлдэж байна?
-Энэ бол эхний ээлжийн асуудал. Энэ бол бэлгэдэл. Бэлгэдлээр дамжуулж бид гол үнэт зүйлээ олон нийтэд танилцуулна.
-Гэхдээ бэлгэдэл бол бэлгэдэл. Харин үзэл баримтлал бол танай намын үнэт зүйл. Танай намын үзэл баримтлалд итгэж батлах гардсан хүмүүс та нарын яриад байгаа шинэчлэлийг сохроор дэмжинэ гэдэг титгэлтэй байгаа хэрэг үү.Миний бодлоор тэдний өмнө автоматаар итгэх, аль эсвэл энэ дунд өөрийн санаа бодлоо сонсч байж намын нэр шинэчлэгдсэн тохиолдолд намын батлахаа солиулах эсэхээ шийдэх гэсэн хоёр сонголт байх шиг санагдсан?
-Яг үнэндээ ийм том асуулт гарах нь ойлгомжтой. Тэр ч утгаараа манай зарим нөхөд зөвхөн үзэл баримтлал, нэр төдийгүй үйл ажиллагаа, зохион байгуулалтын шинэчлэлийн тухай яриад эхэлсэн байгаа. Гэхдээ үзэл баримтлал гэдэг бол хамгийн том зүйл нь. Үзэл баримтлалд гишүүд итгэдэг. Иймд миний хувьд энэ асуудлыг юун түрүүнд эцэслээд дараагийн шатанд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа руу орох хэрэгтэй гэж бодож байгаа.
-Та Монгол ардын нам гэдэг хувилбарыг дэмжиж байгаа юу?
-Намын гишүүнийхээхувьд ач холбогдолтойд тооцож байгаа. Хүнээр бол манай нам анх төрөхдөө ийм нэртэй байсан. Зүйрлэж хэлэхэд төрсний гэрчилгээн дээр нь ийм нэр байдаг.
-Хувьсгалт гэдэг үгнээс цэрвээд байгаа юм бишҮҮ?
-Манай нам XX зуунд хувьсгалаас төрсөн нь үнэн. Үүнийг үгүйсгэхгүй. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж ирсэн. Ардчилсан хувьсгалд ч манай намын тэргүүлэх оролцоо байсан. Иймд энэ үгнээс цэрвэх шалтгаан байхгүй,
-Үзэл санааны хувьд?
-Үйл ажиллагаа мааньөнгөрсөн хугацаандхувьсгалын аргаар нийгмийгөөрчилнө гэдэг социалистмөн чанар дээр тулгуурлажбайгаад социал демократүзэл рүү шилжсэн. Энэ үзэлмаань өөрөө хувьсгалаар бусхувьслаар шинэчлэлийг хийхёстой гэж үздэг. Одоо голбодлого болгон дэвшүүлээдбайгаа. Сүүлийн 30 жилддэвшүүлж тавьсан нийгмийнардчилсан үзэл нь өөрөөилүү прагматик үзэл. Голфилософи нь зүй хийгээднийгмийн хамгааллын хүчтэйбодлогоор капиталистнийгмийг зөөллөж болно гэж үздэгт байдаг.
-Та дээр тодорхой хариулсангүй. Үзэл баримтлалд өөрчлөлт орлоо гэхэд МАХН-ын одоогийн гишүүд тэр чигтээ батлахаа солиод, дагаад явна гэдэгт итгэлтэй байна уу?
-Нийгмийн ардчилсан үзэл гэдэг бол улс төрийн номлолоороо зүүн төвийн онолдоо ордог. Энэ үзэл зүүнээсээ баруун руугаа арай ойртож байгаа. Гэхдээ баруундаа ордоггүй,1 зүүн төвдөө хамаарагддаг үзэл. Тэгэхээр зүүн төвдөө байна гэсэн үг. Харин үндэсний ардчилсан гэдэг үзэл санааг би хувьдаа тунхаг бичигтээ оруулснаар арай хатуудсан байж магадгүй гэж харж байгаа. Гэхдээ дэвшүүлж тавьсан нь ололт байж болно. Иймд нэг их том асуудал үүсэхгүй болов уу.
-Нийгмийн ардчилалгэдэг үзэл санааг МАХН дэвшүүлсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд МАСХЗ нэрээ Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо болгож өөрчилсөн.Эндээс намын тань удирдлагууд шинэчлэлийг залуусынхаа эрч хүчээр, тэдний эр зоригоор дамжуулж нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн гэж ойлгож болох уу?
-Ер нь бол реформ зоримог байхыг шаарддаг. Тэгэхээр манай залуучуудын холбооны залуус шинэчлэлд бүрэн утгаар нь оролцож байгаа гэж ойлгож байгаа. Тэд нэрээ өөрчилж, зохион байгуулалтын шинэчлэлийг их сайн хийсэн. Манай намын итгэл үнэмшлийг хуваалцаж байгаа залуус ийм зоримог оролцож буй нь нийгэмд үзэл санаагаа танилцуулахад ихээхэн тустай гэдгийг би хүлээн зөвшөөрнө.
-Таны яриан дзохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлийг дараагийн шатанд хийх ёстой гэдэг үг нэлээд хэд давтагдлаа. Гэтэл Бага хурлаараа С.Баяр дарга С.Батболд гэдэг хүнийг автоматаар сонгуулчихсан. Үүнээс үүдээд "Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу" гэсэн асуулт гарч ирээд байна л даа. Дээр нь цөөнхийн саналыг сонсохгүй байна гэдэг нь бас л үнэний ортой шүү дээ?
-Би шинэчлэлийг тууштай дэмжиж байгаа. Мөн гишүүдээ ч сонсох ёстой гэж боддог. Намын даргын хувьд Бага хурлаас сонгогдсон. Бараг томилогдсон ч гэж хэлж болно. Харин одоо намын Их хурлаар албан ёсоор даргын сонгууль болно байхаа.
-Намын удирдлагатай холбоотой гишүүдийнхээ үгийг сонсдоггүй.Шинэчлэлийг өөрийнхөө хүслээр удирдаж байна гэдэг шүүмжлэл гараад байгаа?
-Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр гишүүдийнхээ саналыгсонсох үүргийг дүрмээр хүлээсэн байдаг. Тэгэхээр сөрөг саналтай байгаа гишүүдийн угийг сонсох ёстой. Тэд сайн дураараа гүйгээгүй. Намынхаа төлөө санал бодлоо илэрхийлж байгаа. Тэр бүхэнд тэвчээртэй байх ёстой. Нийгмийн ардчилсан узэл санаа нь өөрөө гишүүдийнхээ олон ургальч үзлийг дэмждэг.
-Үндэсний ардчилсан үзэл санааг дэвшүүлж байгаа нь өөрөө "МАХН энэ улсыг чинь тусгаар тогтнолтой болгосон юм шүү"гэдэг итгэл үнэмшлийг нийгэмд ойлгуулах гэсэн сонирхол юм биш үү. Улмаар ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд барьж орох гол бодлогоо тодорхойлоод байна уу даа гэсэн логик дүгнэлт хийж болохоор санагдсан. Ардчилсан нам ардчилсан хувьсгалыг өмчилж пиар хийдэгтэй яг адил үйлдэл ч юм шиг?
-Сонгуультай холбож бодох нь таны л асуудал. Ардчилсан нам ардчилсан хувьсгалыг өмчилдөг нь үнэн. Гэхдээ тэд дангаараа хийгээгүй. МАХН-ын оролцоо ямар их байсныг архивын бүртгэл баталдаг. Мөн бид яагаад намынхаа бүтээсэн,хийсэн, байгуулсан гавъяаг өөрсдийн үнэт зүйл дээрээ товойлгож, тодруулж болохгүй гэж. Үүнийг өнөөдөр хийхгүй юм гэхэд маргааш хэн нэгэн нь хийх болно. Ингэж хэллээ гээд ичиж зовоод байх юм байхгүй. Монгол ардын нам энэ орны тусгаар тогтнолд хамгийн том хувь нэмэр оруулсан нь үнэн. Тэр ч утгаараа би тэр бүхнээр нь бахархаж, сэргээх ёстой гэж бодожбайгаа. Мэдээж XXVI Их хурлаар энэ санааг улам бүр баяжуулж, гишүүд ярилцаж байж шийдэх ёстой. Тэр бүхний дараа намын шинэ Бага хурал байгуулагдах болов уу гэж харж байгаа.
-Тэндээс эхлээд зохион байгуулалтын шинэчлэл рүү орно гэж үу?
-Тэгэх ёстой л доо.Өнөөдрийн хагас цэрэгжсэн байдлаас салах хэрэгтэй. Би ялангуяа намын үүрүүдийн асуудалд анхаарах ёстой гэж боддог. Манай өнөөдрийн зохион байгуулалт хагас цэрэгжсэн, дотогшоогоо чиглэсэн уйл ажиллагаатай байдаг. Үүнийг клубын систем руу оруулах ч юм уу, ямар нэг хэлбэрээр өөрчлөх хэрэгтэй. Сөрөг үзэл бодлын хувьд манай намын түүхэнд намын удирдлагаас өөр байр суурьтай бол намаас хөөдөг, хасдаг, нэр хоч өгдөг үе байсан. Одоо тийм байдалд хүрч болохгүй. Үүнийхээ оронд үзэл бодлын зөрчлийг тэвчих ёстой. Тэгж даван туулж, харилцан ярилцаж байж нам улам бүр хүчирхэгжинэ. Үүний үр дүнд намын XXVI Их хурлаас хойш МАХН шинэчлэгдэж чадна гэж итгэж байгаа. Тэр шинэчлэлийн төлөө, шинэчлэгдсэн улс төрийн орон зайд гарч ирэхийн тулд бид амьд хүмүүсийи нэгдэл учраас гол нь ажиллах л ёстой.
-МАХН шинэчлэгдлээ гэхэд нийгэм шинэчлэгдэж чадах уу. Яг үнэндээ "чадахгүй" гэж хэлэх хүн хангалттай олон байна?
-Энэ зөвхөн МАХН-ын шинэчлэл биш. Эрх баригч намын шинэчлэл, Нийгмийн дэмжлэгийг авахын тулд л бид шинэчлэл хийхээр ярьж байгаа. Тэгэхээр шинэчлэлийн үр дун нийгэмд ур дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Та зохион байгуулалтын шинэчлэлгэж ярихдаа Удирдах зөвлөлийг шинэчлэх эсэх талаар нэг ч үг хэлсэнгүй. Тэд хэтэрхий нэгдмэл байгаа юм биш үү. Намын ерөнхий бодлогыг тодорхойлж байгаа тэр бүтэц рүү ардчиллын уур амьсгал оруулах хэрэгтэй гэдэг зарим хүний саналыг та зөвшөөрох уу?
-Намын дүрмээр намын дарга Бага хуралд санал оруулснаар Удирдах зөвлөлийн гишүүдийгсонгодог. Одоогийн Удирдах зөвлөлийн гишүүдийг би муу гэж хэлэхгүй. Тэд 2008 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад нэгдмэл хүчээр маш сайн ажилласан. Өөрийн тань асуусан Удирдах зөвлөлийн шинэчлэлийн тухайд гишүүдийг нь ямар зарчим, шалгуураар бүрдүүлэх вэ гэдэгт тодорхой болгох шаардлага байгаа нь үнэн. Нутаг усны бүтцээр ньсонгох уу, намын дэргэдэх байгууллагаар нь дамжуулж сонгох уу, эсвэл одоогийнх шиг намын даргын саналаар бүрдүүлэх уу гэсэн олон сонголт байдаг. Дэлхийн олон оронд нутаг дэвсгэрийн бүтцээр нь сонгох жишигбайдаг. Мөн оюуны өндөр чадавхтай, мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлдэг улс ч бий. Энэ талаар намын Их хурал дээр бас ярих болов уу гэж бодож байна.