Д.Ганхуяг:Ардчилсан Хүчний Холбоо бол нийгмийн захиалга
2010.02.25

Д.Ганхуяг:Ардчилсан Хүчний Холбоо бол нийгмийн захиалга

Хамтарсан Засгийн газар хариуцлагагүй байдлаа засахгүй боол хэзээ ч хэнтэй нь ч хариуцлага тооцдог болно.
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар Ардчилсан хүчний холбоо байгуулахаар анх тохиролцсон гэсэн. Танд хэзээ хэлэв?

-Эхнээсээ хамт байсан. Би Социал-демократ намын 1991 оны гишүүн. Ардчилсан хүчний намууд 2001 онд нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан. Социал-демократ нам ч мөн адил Ардчилсан намд нэгдсэн юм. Тиймээс З.Энхболд, Д.Одхүү бид гурав нэгэн үе "Алтан гадас" фракцид байсан гэсэн үг.

-Та гурав "Алтан гадас"-аас яагаад дайжчихсан юм бэ?

-З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр намын даргад өрсөлдөе биз дээ (инээв). Фракци солигдох, шинэ фракци үүсэх асуудал бол улстөрд байнга өрнөдөг эрүүл үзэгдэл.

-Тэгээд л З.Энхболд гишүүн гомдожхоцорсон хэрэг үү?

-Тийм юм байхгүй ээ. Н.Алтанхуяг намын дарга болсон. Тэгмэгцээ УИХ-ын сонгуулиар хангалттай олонхи болсон МАХН-тай хамтарсан 3aсгийн газар байгууллаа. Парпамент дахь ардчилап бүдгэрсний гол шалтгаан нь энэ.Эрх баригч болох олонхи, засгийн газарт улс орны эрх ашиг, иргэдийн байр сууринаас хяналт тавих, бодлого өрсөлдүүлэх, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэг бүхий хүчтэй цөөнх байхгүй болсон. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнд ороогүй УИХ-ын гишүүдэд энэ үүргийг гүйцэтгэх шаардлага тулгарна биз дээ. Эрх баригчдын алдааг засч залруулах, шүүмжлэлтэй хандах зэрэг ажлыг санасандаа хүрэхгүй ч бид хийж байгаа. Ер нь Засгийн газраас УИХ-д оруулж ирж байгаа бодлого, хуулийн төслүүд чанарын хувьд маш хангалтгүй байна. Үүнийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Ардчилсан намын төлөөллийг хамтарсан Засгийн газрынбүрэлдэхүүнээс гаргаж, МАХН-д хариуцлагыг үүрүүлж Та бүхний тактикиймбиздээ?

-Шуудхан хэлэхэд, хамтарсан Засгийн газрыг унагах санаархал бидэнд байхгүй. Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулагч З.Энхболд, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Одхүү, Н.Батбаяр, Л.Болд, Х.Баттулга, Ц.Оюунгэрэл бид хэдэд нэг л зарчим бий. Улс, нам, хувийн эрх ашгийн эрэмбийг хэзээ ч алдахгүй гэж. Харин хамтарсан Засгийн газар хариуцлагагүй байдлаа засахгүй бол хэзээ ч хэнтэй нь ч хариуцлага тооцдог нь ардчилсан нийгмийн жам

-Таныг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдаг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гэхдээ УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэсэн нь зарим байдлaap зөв байсныг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газар Оюутолгойн гэрээг баталсан. Тавантолгойн ордын 15 орчим хувь болон Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэхгүй шахам төмөр замын лицензийг ганц ч доллар авалгүйгээр хувийн компанид олгосон зэрэг хэд, хэдэн том шийдвэр гаргасан. Үнэндээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ "Даанч дээ" гэмээр тааруухан болсон. Миний хувьд, гэрээг аль болох хурдан байгуулах гэдэгтэй санал нэг байсан ч дэмжихэд хэцүүхэн л байлаа. Тиймээс эсрэг саналтай байсан. Гэрээ байгуулах үед Монголын тал нийт ашгийн 55 ч бил үү хувийг авахаар боллоо гэж рекламдаад байсан. Ашигт малтмал тойрсон татварын орчноор бол тийм боломж байхгүй. Үсрээд л 40 хувь байх. Ер нь мордохын хазгай гэгчээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй байж, ашиглалтын лиценз олгосон нь том алдаа. Үүнээс болж уг лицензийг ашиглан ордыг ашиглахад шаардагдах хөрөнгийн зах зээлээс босгосон 34 хувь буюу 1.7 орчим тэрбум долларын өрөнд Монголын төр уначихав уу даа. Уг нь гэрээ байгуулсныхаа дараа хөрөнгийн зах зээл дээрээс хамтарч хөрөнгө босгох нь шударга ёсонд нийцнэ. Нэг л орд юм чинь. Өөр нэг сонин зүйл гэвэл Royalty буюу нөөцийн татварыг төр л авдаг. Гэтэл “Рио Тинто”-гоос"Айвенхоу майнзынхан гурван хувийн нөөцийн татвар авахыг хүлээн зөвшөөрсөн. Дээр нь "Эрдэнэт"ээс илүү агууламжтай зэс, алтны нийт нөөцийнхөө дөнгөж 50 хүрэхгүй хувийг л тооцсон. Хэдийгээр зургаан жил хүлээсэн гэрээг баталсан гэдэг ч 2007 оны долдугаар сард гэрээний төсөл УИХ-д анх орж ирсэн юм. Тухайн үед УИХ уг төсөл дээр ажилласан боловч "Хууль зассан" энэ, тэр гээд 2008 оны сонгуулийн дараа болгохоор хойшлуулсан. Саяхан Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцөө батлуулахаар оруулахад "Шаардлага хангаагүй" гээд буцаачих шиг боллоо. Гэхдээ анх ярьснаараа бол хамтарсан Засгийн газрын үед хийх ажил их байна. Сонгуулийн тухай багц хууль, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Төсвийн багц хуульд дорвитой өөрчлөлт оруулах гэх мэтчилэн. Ер нь УИХ-д олонхи, цөөнхи байсан ч заавал хамтардгийн шалтгааныг ойлгоход заримдаа их хүнд байдаг. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй орнууд ихэнхдээ олонхи, цөөнөөр явж ирсэн. Улс төрчид эрх ашгийнхаа эрэмбийг барьж, бодлогын шийдвэр гаргах процесс, мэтгэлцээнээ олон нийтэд ил тод байлгаж чадвал асуудал байхгүй. Хамгийн гол нь нэгэнт хутгасан бантангаас болж, хариуцлагагүй байдал улам газар авч буй нь харамсалтай.

-Та бүхэнтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүч хавсарч байгаа юу?

-Ерөнхийлөгчтэй бид уулзаагүй.

-Үнэн үү?

-Үнэн, үнэн. Гэхдээ Ерөнхийлөгч ч бай, ер хэн бугай ч аливаа шинэчлэлийг дэмжих нь ойлгомжтой.

-"Алтан гадас"-ынхан "Бид байгаагүй бол Ардчилсан нам байхгүй л байх байсан. М.Энхсайханаа дагаад МАХН-д уусах байлаа" гэж байна. Тэд нэлээд цочирдсон бололтой?

-Тиймэрхүү үе байсан. Гэвч "Алтан гадас"-ыг бүрдүүлж байгаа хүмүүс түүнийг дангаараа нуруун дээрээ үүрсэн гэвэл үнэнд нийцэхгүй. Ардчилсан намыг МАХН-д уусгах биш, "Эх орон" намтай эвсэл байгуулж, УИХ-ын 2004 оны сонгуульд оролцох асуу дал байсан. Гэсэн ч "Эх орон" намынханд хэт их эрх мэдэл олгохгүй гэдэг тэмцэл өрнөж ^айлаа. Ардчилсан намыг байгуулсан Ардчилсан хүчний намын гишүүд үүнд бүгд л санал нэгтэй оролцсон. Эвсэл сонгуульд амжилттай оролцож, эрх баригч хүчний суудлын тоог 50 орчим хувиар бууруулж чадсан шүү дээ. УИХ нэгэнт олонхигүй болсон учраас хамтарсан Засгийн газар байгуулж, нөгөө хэд л Засгийн газрын гишүүн болсон шиг санагдах юм. Энэ бол шинэ тулгар төлөвших гэж ядаж байсан Ардчилсан намын зовлон. Ардчилсан хүчний холбоо бол зөвхөн Ардчилсан намынх биш. Монгол улсынх. Монголын ардчиллыг бэхжүүлэх түүчээ, нөгөөтэйгүүр Монголын шинэчлэлийг зогсолтгүй хөдөлгөгч эрхэм зорилго бүхий төрийн бус байгууллага юм. Тиймээс зөвхөн "Алтан гадас" ч биш, өөр ямар ч фракци байсан тэдэнтэй юу ч булаацалдахгүй. Ялгаа нь албан тушаал, суудал авахад мэргэших биш. Монголоо хөгжүүлэх бодлогын оновчтой шийдвэрийг ард түмнийхээ оролцоотой гаргана. Үүнийг хэрэгжүүлэгч нь ард түмэн байх юм.

-МАХН-ынхан та бүхэнтэй уулзсан гэсэн. Юу гэж байна?

-Тийм ээ, зарим гишүүн сонирхож байсан. "Наадахь чинь ямар зорилготой юм бэ" гэж. Бүр зарим нь "Манай Зүүний хүчний холбооны эсрэг юм уу" хэмээж байсан. Бид "Үгүй, ардчиллыг бэхжүүлж, баталгаажуулах хэрэгтэй биз дээ. Монголын ардчиллыг дэмжиж, барууны хөгжилтэй орнууд бух талын дэмжлэг үзүүлсээр байна" л гэсэн. Тэгээд ч манай улс төр, эдийн засаг, нийгэм, хот байгуулалт, ер нь бүх салбарт шийдвэрлэх асуудал асар их хуримтлагджээ. Эдгээрийг шийдвэрлэх бодлогыг хурдан хэрэгжүүлмээр байна. Биднийг санаачилгыг дэмжиж, "Зөв зүйтэй. Хамтарч ажиллая" гэх МАХН-ын гишүүд ч байсан.

-Ардчилсан хүчний холбоо байгуулах санаачилгыг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан гэв үү?

-Тийм. Манай нам барууны үзэл баримтлалтай, Монголын ардчиллын түүчээ болсон хүчин. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг саяхан Монголын төр хүлээн зөвшөөрч, орон даяар тэмдэглэлээ. Ардчиллыг ард түмэн дэмжсэн, Монголын ардчиллыг дэлхий даяар дэмжиж байна. Тиймээс үүнийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр нь улс төр, эдийн засаг, нийгэм хийгээд бух салбарын шинэчлэл байх нь ойлгомжтой. Үүнийг л бид "Монголоо шинэчилье" гэж томьёолсон.

-Гэхдээ олон нийтийн дүгнэлтэд та юу гэж хариулах вэ. Тэд "Ардчилсан намд ужгирсан "идээ бээр" хагарч эхэллээ" хэмээн дүгнэж байна шүү дээ?

-Ардчилсан нам "идээ бээр"ээ хадгалж, ужгируулдаг байгууллага биш. Бид нээлттэй мэтгэлцдэг. Олон түмэнд ч улам нээлттэй байх ёстой.

-Тийм зүйл хадгалж чаддаггүй учраас та бүхэн ийм алхам хийсэн гэж үү?

-Ардчилсан намд төлөвшил хэрэгтэй. Гэхдээ илүү нээлттэй байж, бодлого тодорхойлох чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Албан тушаал, ширээ, сандлаар олонхийг бүрдүүлж, олон ургальч үзлийг боомилох явдал гаргах болсноо ч зогсоох нь зүйтэй. Өнөөдөр Монголд төрийн үйл ажиллагааны ил тод байдал алдагдахад хүрлээ. Үйл ажиллагаа нь ил тод засаглалыг хамгийн сайн засаглал гэдэг. УИХ-ын гишүүд 2005-2006 оны үед Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад уг хуулийг 1980-аад оны сүүлчээр баталсан. Гэтэл манай улс одоо болтол батлаагүй. Улстөрчид, төрийн байгууллагынхнаас иргэд, сэтгүүлчид мэдээлэл авах гэж зовж байна. Төрийн нууц нэрээр энэ хуулийн төслийг урагшлуулахгүй байх, социализмын үеийн ямар ч шаардлагагүй зүйлийг нууцалсан нууцын тухай хуультай. Түүнийг хуучинсаг улстөрчид өөрсдөдөө ашиг тайгаар тусгах зорилгоо гүйцэлдүүлсээр байна. Энэ бүхнийг шинэчлэхийн тулд Ардчилсан хүчний холбоо байгуулагдсан.

-Ний нуугүй хэлээч. Та Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

-Н.Алтанхуяг ч бай, ер хэн ч бай Улс төрийн намын тухай хууль, намын дүрэмд заасны дагуу намаа төлөөлдөг. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд олонхиороо шийдвэр гаргадаг. Цөөнх нь олонхио дагаж, олонхи нь цөөнхдөө хүндэтгэлтэй ханддаг жишиг бий. Гэхдээ өнөөгийн Ардчилсан нам Монголын шинэчлэлийн түүчээ болж чадахааргүй байна. Уг нь манай намыг шударга үйлсийн төлөө олон түмэнд нээлттэй байдагт нь ард түмэн дэмжсээр ирсэн.

-УИХ-ын сонгуульд ялагдаж, Ерөнхийлөгчийн томилгооноос албан тушаалын "амсар" зууж чадалгүй үлдсэн гомдогсдын бүлэгтанай намд бий. Тэд "Н.Алтанхуяг биднээс дөлж зугтаад байна. Үндэсний зөвлөлдөх хороогоо намар хуралдуулж, түүнийг огцруулья" хэмээх мессежийг өнгөрсөн зунжин цацсан. Гэвч сураг алга. Тэр хүмүүс та бүхэнтэй нэгдсэн үү?

-Албан тушаал горьдогсод, бас гомдогсод гэж хэлдэг л байх. Ардчилсан хүчний холбооны зорилго тэдний бодлоос өөр. Тэгээд ч бидэнтэй УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдсон гишүүд, сайд нар нэгдсэн байгаа биз дээ. Ний нуугүй хэлэхэд, улс төрийн томилгооны асуудал ихэд увайгүй явагдаж байна. Эрх ашгаараа холбогдсон фракцийн лидер маягийн нөхөд  санал өгөх бүтцэд олонхийг бүрдүүлбэл асуудал тэгээд л гүйцээ. Энэ бол хамгийн том дампуурал. Ийм гаж үзэгдэл Ардчилсан нам болон МАХН-д нийтлэг байх шиг байна. Яван явсаар луйварт хамгийн сайн гаршсанаар нь үнэлж, томилгоо хийдэг болчихвол яах вэ. Бүр баларна биз дээ. Тиймээс боловсон хүчний бодлогод өндөр шалгуур тогтоох хэрэгтэй. Улс төрийн томилгоогоор албан тушаал дэвшсэн хүмүүсийн ажил, амьдрал олны нүдэн дээр ил байдаг. Гэтэл нөгөө нөхөр нь ажилдаа сэтгэлгүй, идэж, уудгаараа гаршсан байдаг нь хүмүүст, тэр тусмаа залууст буруу үлгэр дууриал үзүүлж байна. Нийгэмд маш хортой. "Ганц ч төгрөгийн татвар улсад төлж үзээгүй мөртлөө тэрбумтан болчихлоо" гэж ярьдаг л биз дээ. Үнэний ортой л уг. Ер нь хариуцлага ярихгүй, дуугүй байдаг, гэсэн атлаа шударга ёсыг тогтоогч улс төрийн нам гэж байх уу. Тэгээд ч сонгуулийн үеэр цацаж буй мөнгө, СЕХ-д өгч байгаа тайлангийн хооронд асар их зөрүү байх шиг санагддаг. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрчилж, улс төрийн болон намуудын санхүүжилтийг улам ил тод болгох шаардлагатай.

-Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчийг өөрчлөх талаар гишүүд хэлэлцлээ. Ер нь хоёр дэд ерөнхийлөгчийг үү, аль эсвэл ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг өөрчлөх цаг уу?

-Төв банкны тайлантай холбоотой нууц материалыг харж байна. Нууц ч гэж дээ. Нууцлах ямар ч шаардлагагүй зүйл юм. Хэн нэгнийг солих, тэрхүү албан тушаалыг нь авах зэрэг өнцгөөс асуудлыг харахыг би хүсэхгүй байна. Гэхдээ хариуцлага гэж заавал ч үгүй байх ёстой. Буруутай нь тогтоогдвол хэн ч огцрох ёстой биз дээ. Арилжааны банк аль ч оронд дампуурч л байдаг. Гэвч түүний төлөөсөнд төр хохирч үлддэг орон хаа ч байхгүй. "Зоос", "Анод" дампуурснаас иргэдийн хадгаламжийн баталгаанд Засгийн газар 300 орчим тэрбумын бонд гаргахаар болчихлоо. Монголын ер тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг.

-Нууц биш бол юун тухай материал вэ?

-Хэвлэлээр аль хэдийнэ цацагдчихсан мэдээлэл. Толгойтод "Гандирс" хорооллыг бариулахаар Монголбанк гадны нэг компанид аккредитивийн баталгаа гаргасан байдаг. Сайн эр таарч, Монголбанкинд лав л 20 гаруй сая долларын хохирол учруулсан. Бүр ОХУ-ын дампуурах гэж байгаа банкинд 10 сая ам.доллар байршуулаад алдчихсан байгаа юм даа. Хууль дүрмээ зөрчсөнөөс л ийм зүйл болж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.