Д.Ганхуяг: Н.Алтанхуяг даргад намын нөхөд нь шаардлага гардуулна
Н-ын дарга Н.Алтанхуяг хөлөө эмчлүүлэхээр Солонгос улсыг зорьсон билээ. Түүнийг эмчлүүлээд эх орондоо эргэн ирэхэд нь намын нөхөд нь шаардлага өгөхөөр бэлджээ. Өөрөөр хэлбэл, намын даргатайгаа мэндлээд шаардах бичгээ гардуулах гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.
-Н.Алтанхуяг даргад ямар учраас шаардлага хүргүүлж байгаа юм бэ?
-Шийдвэр гаргах Намын их хурал, Үндэсний зөвлөлд хороо гэсэн хоёр дээд байгууллага байдаг. Байнгын ажиллах, гүйцэтгэлд нь гүйцэтгэх зөвлөл гэж бий. Намын даргыг энэ гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулаачээ гэсэн шаардлага л хүргүүлж байгаа юм.
-Ямар шалтгаанаар Үндэсний зөвлөлийг ийн хуралдуулах болов?
-Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулья гэж гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гарын үсэг цуглуулж оруулж ирсэн. Үнэхээр ч хуралдуулах нь зүйтэй алхам байна гэж гарын үсгээ зурсан. Хуралдах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа
-Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх юм бэ?
-Энэ хуралдаанаар намын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудал, УИХ-аас томилогдсон улс төрийн ал-бан тушаалтнуудын ажлын тайлантай танилцах юм. Мөн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр ямар байгааг сонсож хэлэлцэнэ.
-Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулах гэсэн нь цаагуураа ерөнхий прокурорын суудалтай холбоотой гэх хүмүүс байна. Хэдийгээр М.Алтанхуяг дарга өргөдлөө өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа ч дараагийн хүний асуудал сөхөгдөх болсонтой холбоотой юм биш үү?
-Тийм юм байхгүй ээ. Прокурорын асуудал УИХ гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн мэдлийнх. Энэ асуудлын талаар миний хувьд ямар нэгэн юм мэдээгүй байна. Зүгээр асуудал шийдэгдээд ороод ирвэл тэр үедээ л хэлэлцэх байх. Миний хувьд ийм байр суурьтай л байна.