С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд Америкт айлчилж байна
Айлчлал 2018 оны 2 дугаар сарын 5 ны өдөр Олон Улсын Бүгд найрамдахчуудын Хүрээлэнгийн Ерөнхийлөгч ноён Даниль Твинин УИХ-ын Гишүүн, АН-ын дарга С. Эрдэнэ нарын албан ёсны уулзалтаар эхлэв.
Уулзалтаар АН, ОУБНХ хооронд хамтын ажиллагааг улам гүнзгийлүүлэх, бүс нутгийн хэмжээнд ардчиллыг бэхжүүлэх Монголын оролцоо, үйл ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр тодорхой хамтарч ажиллах талаар талууд санал солилцов.Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С. Эрдэнэ, АЭХ-ны Тэргүүн, БГД-ын Засаг дарга С. Одонтуяа, АН-ын ГХСХГ-ын дарга Ш. Батцэцэг, Хэнтий аймгийн АН-ын дарга, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Ш. Батдэлгэр, Төв аймгийн АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Д. Баярбат, Өмнөговь аймгийн МоАХ-ны Тэргүүн Х. Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш. Баянбат, АЗХ-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н. Шижиртуяа нар байлцав.